2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 167,599,115 төгрөгийн үнийн дүн бүхий 698,693 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байсан байна. Үүнээс "Өндөрхаан" ХК (ONH +14.93%), "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT +14.42%) болон "Оллоо" ХК (OLL +11.76%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол савхи" ХК (UYN -12.95%), "Ремикон" ХК (RMC -6.67%) болон "Айтүүлс" ХК (ITLS -2.72%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 17,656 ширхэг нэгж эрхийг 9,467,003 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 249 ширхэг үнэт цаасыг 77,838,737.13 төгрөгөөр тус тус арилжааллаа.
ТOP-20 индекс 0.73 хувиар өсч, 33981.38 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,979,750,999,324 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ