Увс аймгийн хоёр суманд тарваган тахал тархах эрсдэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2022.07.25-нд нийтлэгдсэн

Увс аймгийн хоёр суманд тарваган тахал тархах эрсдэлтэй байна

Увс аймгийн хоёр суманд тарваган тахал тархах эрсдэлтэй байна

Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумдын хил орчмын нутагт тарваган тахлын байгалийн голомтын тандалт судалгааг зургадугаар сарын 29-нөөс эхлэн 14 хоног  хийжээ. Судалгаанд Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Увс аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг оролцсон байна. Шинжилгээнд 14 цэгт газрын нийт 18 секторын 162 мянган га талбайг хамруулжээ.

Тандалт судалгааны үр дүнд тарваган тахлын үүсгэгч илэрч, дээрх сумдын нутаг дахь тарваган тахлын байгалийн голомтын эпизоотын идэвх нэмэгдсэн, тархвар судлалын эрсдэл үүсэх магадлалтай байгааг тогтоосон байна.

Мөн хүн амд тарваган тахал өвчний талаарх мэдлэг, дадал, хандлага, уг өвчинд өртөх эрсдэлийн талаар сургалт яриа хийж, нийт дөрвөн төрлийн санамж материал тарааж ажиллажээ.

Өнгөрсөн жилийн тухайд Монгол Улсын 10 аймагт тарваган тахлын халдвар гарах өндөр эрсдэлтэй байсан. Тодруулбал, Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь аймгуудад тарваган тахлын халдвар гарах эрсдэл өндөр байгаа учир иргэд тухайн амьтныг агнах, хүнсэнд хэрэглэх, өвчихгүй байхыг анхааруулж байсан билээ. Энэ жил ч мөн ялгаагүй дээрх анхааруулгыг хүргэж байна.

Тарвага нь хөрсний үржил шим, ургамлын ургалт зэрэгт сайнаар нөлөөлж, бүс нутгийн  биологийн олон янз байдлын хувьд орлуулшгүй чухал ач холбогдолтойд тооцогддог тул сэргээн нутагшуулах ажлыг зарим орон нутагт Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж байгаа аж.

Нэг тохиолдол илрэхэд эрүүл мэндийн салбараас гадна өөр олон салбар зэрэг хөдөлдөг. Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар нэг тохиолдлыг эмчлэхэд 60-100 сая төгрөг зарцуулдаг байна. Нэг тохиолдлоос халдвар цааш тархвал үүнээс их мөнгө зарцуулах эрсдэлтэй аж. Тарваган тахлын нэг тохиолдлыг ч дэгдэлт гэж авч үзээд тусгайлсан хариу арга хэмжээ авдаг байна. Иймд иргэд та бүхэн цар тахлын үед халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж тарвага агнахыг хориглосон хугацаанд хууль журам зөрчихгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж