АМГТГ-ын дарга төсвийг хэмнэх биш хэтрүүлжээ!

Хуучирсан мэдээ: 2022.07.25-нд нийтлэгдсэн

АМГТГ-ын дарга төсвийг хэмнэх биш хэтрүүлжээ!

АМГТГ-ын дарга төсвийг хэмнэх биш хэтрүүлжээ!

Эдийн засгийн хямрал нүүрлэж, энгийн иргэдийн амьдрал өдрөөс өдөрт үнийн өсөлтөд нэрвэгдэх болсон. Тиймээс үнийн өсөлтийн эсрэг залуус жагсаж, эрх баригчдаас ажлаа хийхийг шаардсан юм. Жагсагчдын тавьсан шаардлагын дагуу Засгийн газраас оруулж ирсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ баталсан.  Хуулиар хэд хэдэн зүйлийг хориглосон.

Тухайлбал, хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал, Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хорилох,

-Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглох,

-Хуульд тусгайлан заагаагүй бол нийслэл Улаанбаатар хотод том оврын автомашин хэрэглэх, орон нутагт албан томилолтоос бусад тохиолдолд төрийн албан хаагчид төсвийн зардлаар албан тушаалын автомашин ашиглахыг хориглох,

-Төсөвт байгууллагын удирдлагууд бие дааж, орон тоо нэмэх шийдвэр гаргахыг хориглох, үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал олгохыг хориглох,

-Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, үдэх, хоорондоо бэлэг солилцох, төсвийн мөнгөөр дайллага зохион байгуулах, үндсэн чиг үүрэгт хамаарахаас бусад тохиолдолд урлаг, спортын арга хэмжээ ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хандив тусламж олгох, гадаад томилолтоор зорчихдоо бизнес ангиллаар зорчих, төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглох зэрэг багц арга хэмжээ тусгагдсан юм.

Харамсалтай нь, зарим агентлагийн дарга нар Засгийн газрынхаа бодлогыг зөрчиж, хэмнэлт хийх нэрээр “нүглийн нүдийг гурил”-ээр хуурна гэгч болж буйн нэг жишээ бол АМГТГ-ын дарга Л.Баярмандалын гаргасан шийдвэр. Тэрбээр өнөөдрийг хүртэл хоёр орлогчоо чөлөөлөөгүй, дур мэдэн  орон тоо нэмж, орлогчдоо авч үлдсэнээр барахгүй гурван хүнийг нэмж авсан гэх мэдээлэл байна.

Үнийн өсөлт, экспорт импортын гацаанаас болж аж ахуйн нэгжүүд нь дампуурлын ирмэгт, иргэд нь ажил орлогогүй болж хямарч байхад хэмнэлт хийх ёстой төр засаг нь улам тансаглаж байгаад олон нийт бухимдалтай байна.  Энэ мэт дээд шатны бодлогыг эс тоож, дур зоргоороо авирлаж буй төрийн дунд шатныхны үг, үйлдлээс болж төр засгийн нэр хүнд унаж,  иргэд ч итгэлээ алдаж буй нь худлаа биш.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрынхаа бодлогын эсрэг ажилладаг агентлагийн дарга нартай хариуцлага тооцохгүй бол муу муухай нь эргээд засаг дээр бууж магадгүй юм шүү.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж