21 мянга гаруй дайны гэмт хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2022.07.25-нд нийтлэгдсэн

21 мянга гаруй дайны гэмт хэргийг шалгаж байна

21 мянга гаруй дайны гэмт хэргийг шалгаж байна

Украины зэвсэгт хүчний 92 албан хаагчийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр буруутгасан тухай Оросын мөрдөн байцаах хорооны дарга мэдэгдлээ. Нийт 1300 гаруй эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэж Александр Бастрыкин "Российская газета" цахим хуудсанд ярьжээ. Тэрбээр Боливи, Иран, Сири зэрэг орнуудын дэмжлэгтэй олон улсын шүүх байгуулахыг санал болгов. Украины зэвсэгт хүчний 96 албан хаагчийг эрэн сурвалжилж байгаа ба үүнээс 51 нь командлагч аж.

Тэгвэл Украины тал ч мөн өөрийн мөрдөн байцаалтыг явуулж байна. Түрэмгийлэл эхэлснээс хойш үйлдсэн 21 мянга гаруй дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэргийг шалгаж байгаагаа Украин энэ сард мэдэгдэв. Мөн Украиныг гэмт хэргийн газар гэж тодорхойлсон Олон улсын эрүүгийн шүүх тус улс руу мөрдөн байцаагч, шүүх эмнэлгийн шинжээчдийн багийг илгээжээ.

Дайны гэмт хэрэг, эсвэл энгийн иргэдийг онилсон гэдгээ Кремлиэс үгүйсгэж буй.  Тэд Украиныг өөрийн дэд бүтцээ буудаж, энгийн иргэдээ хөнөөсөн гэж буруутгажээ. Мөн ОХУ нь Украиныг неонацистууд эзэлсэн гэсэн худал мэдэгдлийг удаа дараа гаргаж, түрэмгийллээ "цэргийн тусгай ажиллагаа" гэж нэрлээд байгаа юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж