Элон Маскын дахин нэг дуулиант романс ил болов

Хуучирсан мэдээ: 2022.07.25-нд нийтлэгдсэн

Элон Маскын дахин нэг дуулиант романс ил болов

Элон Маскын дахин нэг дуулиант романс ил болов

Элон Маск өнгөрсөн намар "Google" компанийн хамтран  үндэслэгч, олон жилийн найз, "Тесла"-гийн хөрөнгө оруулагч Сергей Бринтын эхнэртэй хайр сэтгэлийн холбоотой байсан гэж "Wall Street Journal" мэдээлжээ.

Энэ явдал нь Бриныг өнгөрсөн нэгдүгээр сард эхнэр Николь Шанаханаас салахад хүргэсэн гэв.  Шүүхийн мэдүүлгийн дагуу хоёр тал салах болсон шалтгаанаа эвлэршгүй санал зөрөлдөөн гэж нэрлэсэн байна. Брин өөрийн найз, эхнэр хоёрынхоо романсын  талаар мэдсэнээс хэдхэн долоо хоногийн дараа шүүхэд мэдүүлэг өгсөн гэж сэтгүүлд бичжээ.

Маск, Брин хоёрын харилцаа сүүлийн саруудад хурцадсан гэж тэдний ойрын эх сурвалж мэдээлсэн.  Тухайлбал, Брин "Тесла"-д оруулсан хөрөнгө оруулалтаа зарахыг туслахууддаа даалгажээ.  Брин 2008 онд "Тесла"-д 500 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.

Эх сурвалжийн мэдээлснээр, 2021 оны арванхоёрдугаар сард Майамигийн Арт Базель хотод эхэлсэн харилцааны  үеэр Брин, Шанахан хоёр тусдаа амьдарч байжээ. Маск болон түүний найз охин Граймс нар салснаар энэ хэрэг эхэлсэн гэж үздэг.  Грэймс, Маск нар хоёр хүүхэдтэй ба охин нь тээгч эхээс төрсөн.

Эх сурвалж: Business Insider 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж