Чежү: Монгол иргэдийг жуулчин бус бичиг баримтгүй гадаадын иргэнд тооцов

Хуучирсан мэдээ: 2022.07.25-нд нийтлэгдсэн

Чежү: Монгол иргэдийг жуулчин бус бичиг баримтгүй гадаадын иргэнд тооцов

Чежү: Монгол иргэдийг жуулчин бус бичиг баримтгүй гадаадын иргэнд тооцов

Монгол Улсын 150 гаруй жуулчин зургадугаар сарын 22-нд БНСУ-ын Чежү арал руу аялахаар очсон. Гэвч тэдний 23 нь Чежү аралд нэвтэрснийхээ дараа холбоо тасарсан нь тогтоогдсон билээ. Тэд тус улсад визгүй нэвтэрсэн тул долдугаар сарын 21 хүртэл 30 хоног байх эрхтэй байсан.

Энэ сарын 21-нд визгүй нэвтрэх хугацаа дууссанаар Чежүгийн Цагаачлалын алба болон Гадаад харилцааны агентлаг тэднийг эрэн сурвалжилж эхэлжээ. Аялал жуулчлалын салбарын нэгэн ажилтны хэлэхдээ, “Гадаад ажилчдыг тариачид, ажиллах хүчин хүрэлцдэггүй загасчны тосгонд зуучилдаг брокер дахин үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байж болзошгүй” гэв.

Чежүд нэвтрээд хаана байгаа нь тодорхойгүй болсон монголчуудын статусыг энэ сарын 23-ны өдрөөс эхлэн жуулчин биш бичиг баримтгүй гадаадын иргэн болгосон. Анх 25 иргэн сураггүй болсноос нэг нь энэ сарын 13-нд Монголд буцаж ирсэн бол хоёр дахь нь 21-ний өдөр Сингапурыг зорьжээ.

Цагаачлалын алба “Чежү хотоос визгүй оргон зайлсан этгээдийг баривчлах баг”-ийг тусгайлан гаргасан байна. Баривчлагдсан иргэдийг албадан гаргах зэрэг холбогдох хуулийн арга хэмжээг авахаар төлөвлөсөн. Мөн бичиг баримтгүй гадаадын иргэдийг ажилд авсан ажил олгогч Цагаагчлалын хяналтын тухай хуулийг зөрчсөнийхөө төлөө хариуцлага хүлээх юм. Саяхан Чежү дэх нэгэн түгээлтийн компанид найман тайланд иргэн ажиллаж байгаад баригдсан.

Эх сурвалж: JEJUSORI, WOW KOREA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж