"Би өөрийгөө нэг л өдөр түрүүлнэ гэж бодож байсан"

Хуучирсан мэдээ: 2022.07.25-нд нийтлэгдсэн

"Би өөрийгөө нэг л өдөр түрүүлнэ гэж бодож байсан"

"Би өөрийгөө нэг л өдөр түрүүлнэ гэж бодож байсан"

Архангай аймгийн уугуул Ичиножо А.Ичинноров өчигдөр/2022.07.24/ Нагоя башёд түрүүлж, анх удаагаа эзэн хааны цомыг хүртлээ. Башёгийн сүүлийн өдөр Ичиножо А.Ичинноров, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёрын дунд л түрүү бөхийн нэр яригдаж байсан бөгөөд Тэрүнофүжи озэки Такакэйшод ялагдсанаар боломжоо алдсан юм.

12 даваа, гурван унаатай байсан Ичиножо А.Ичинноров өчигдөр Үратай барилдаж, давсан.

Дээд макүүчи зиндааны анхны түрүүгээ хүртсэн Ичиножо А.Ичинноров “Би үнэхээр баяртай байна. Би өөрийгөө нэмэлт барилдаанд бэлдэж байлаа. Харин Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ унаснаар бүх зүйл шийдэгдэж, тайвширсан. Би өөрийгөө нэг л өдөр түрүүлнэ гэж бодож байсан. 14 барилдаанд ялсан ч түрүүлж чадаагүй үе бий. Харин үүнийг өнөөдөр хийсэндээ баяртай байна” гэжээ.

Ичиножо А.Ичинноров тавдугаар сарын башёг Covid-19-ийн улмаас өнжсөн билээ. Тэрбээр цааш ярихдаа “Башё өнжсөний ачаар л бусад бөхчүүдтэй харьцуулахад илүү сайн амрах боломж олдсон байх. Тиймээс л энэ башёд бүхнээ дайчлах хэрэгтэй гэж бодсон” гэв.

Нагоя башёд барилдсан бусад монгол бөхчүүдийн тухайд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 11 даваа, дөрвөн унаатай, Хошорюү С.Бямбасүрэн есөн даваа, зургаан унаатай, Кирибаяама Б.Лхагвасүрэн найман даваа, долоон унаатай, Чиёошома Г.Мөнхсайхан долоон даваа, найман унаатай тус тус башёг өндөрлүүлжээ. Тамаваши Б.Мөнх-Оргилын дэвжээний бөхчүүд Covid-19-ийн халдвар авсан учир таван даваа, долоон унаатай тэрбээр башёг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Түүний хувьд 2004 оны нэгдүгээр сараас хойш 1448 барилдаан дараалан барилдаж, нэгэн дээд амжилт тогтоогоод байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХөөрхөнХөөрхөн
8
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж