Японд галт уул дэлбэрэв

Хуучирсан мэдээ: 2022.07.25-нд нийтлэгдсэн

Японд галт уул дэлбэрэв

Японд галт уул дэлбэрэв

Японы өмнөд хэсэгт орших Кюүшю арал дээрх галт уул өчигдөр /2022.07.24/ дэлбэрчээ. Ойролцоох хотуудад учирсан хохирол, бэртэж гэмтсэн иргэдийн талаар одоогоор мэдээлээгүй байгаа ч оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг зөвлөв.

Кюүшюү арлын өмнөд  Кагошима хотын ойролцоо орших Сакуражима галт уул 20:05 цаг (GMT 23:05) орчимд дэлбэрчээ.  Тус хотын өмнөд мужид  2.5 км зайд том чулуунууд салхинд нисэж байсан гэж Японы Цаг уурын агентлаг (JMA) мэдэгдэв. Японы "NHK"  олон нийтийн телевизийн бичлэгт галт уулын тогоонд  улбар шар дөл асч байгааг харуулсан байна.  Галт уулын дэлбэрэлтийн аюулын  түвшинг тав буюу хамгийн өндөр түвшинд үнэлсэн бөгөөд зарим бүс нутгийг нүүлгэн шилжүүлэхийг зөвлөж байна.

Хоёр хотын 120 орчим оршин суугчдыг гэр орноо орхин явахыг зөвлөсөн. Галт уулын  тогооноос гурван км зайд чулуулаг унаж, хоёр км  зайд лаав, үнс, шатах хий урсаж болзошгүйг анхаарууллаа.

Сакуражима бол Японы хамгийн идэвхтэй галт уулын нэг бөгөөд янз бүрийн түвшний дэлбэрэлтүүд тогтмол явагддаг.  Өмнө нь 2019 онд 5.5 км зайд хүртэл үнс нурам гарч байжээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ГайхмаарГайхмаар
11
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж