Долдугаар сарын сүүлээс эхлээд төмсний үнэ буурна

Хуучирсан мэдээ: 2022.07.25-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын сүүлээс эхлээд төмсний үнэ буурна

Долдугаар сарын сүүлээс эхлээд төмсний үнэ буурна

Төмсний үнэ нэмэгдэж ард иргэдийн дунд бухимдал үүсээд буй. Иргэд цахим сүлжээнд уур бухимдлаа илэрхийлж, хошин мэдрэмжтэй зарим нь төмсний үнийн өсөлтийг “инээдэм” болгоод амжжээ.

Энэ онд улсын хэмжээнд цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан хаврын тариалалтын ажлыг тавдугаар сарын 03-аас эхлүүлжээ. Тодруулбал, урьдчилсан байдлаар 368.4 мянган га талбайд үр тариа тарьснаас 343.8 мянган га талбайд улаанбуудай, 19.7 мянган га талбайд төмс, 10.9 мянган га талбайд хүнсний ногоо, 51.2 мянган га талбайд малын тэжээл, 116.0 мянган га талбайд тосны ургамал, нийтдээ 570.8 мянган га- талбайд тариалалт хийгээд байна.

Төмсний үнийн өсөлтөд юу нөлөөлж байгаа, энэ намар гэхэд Улаанбаатар хотын хүнсний хэрэгцээг бүрэн хангаж чадах эсэхийг Хөдөө аж ахуйн яамны газар тариалангийн бодлого хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс тодрууллаа.

ТӨМСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТӨД ШАТАХУУНЫ ҮНЭ ХАМААГҮЙ 

-Өнгөрсөн жилийн ургац хураалтаар 120 мянган тонн гаруй хүнсний ногоо хураасан. Төмсний үнийн өсөлтийн тухайд эрэлт ихсэж, нийлүүлэлт нь багассан учраас үнэ нь өссөн гэж бодож байна. Үүнд шатахууны үнийн өсөлт огт хамааралгүй. Иргэдийн дунд шатахууны үнэ өссөн учраас төмсний үнэ дагаад өссөн гэх буруу ойлголт байна. Долдугаар сарын 25-аас томоохон аж ахуйн нэгжүүд төмсний эртийн ургац хураалтад гарна. Тэгэхээр Улаанбаатарын зах зээлд хүнс нийлүүлэгдэж эхлэхээр үнэ нь буугаад явна. Нарийн ногооны хувьд, жишээлбэл хүлэмжийн өргөст хэмхний үнэ анх гарахдаа нэг килограмм нь 7-8 мянган төгрөгний хооронд зарагдаж байсан бол Баянзүрх зах дээр 4-5 мянган төгрөг болж үнэ нь буусан. 110 га орчим талбайд хүлэмж байдгаас 30 га нь өвлийн хүлэмж байдаг. Хүнсний ногооны хэрэгцээг ер нь бүрэн хангаад явдаг. Энэ намар ч мөн бүрэн хангаж чадна. Ялангуяа төмсийг 100 хувь хангана гэлээ.

Г.БҮЖИНЛХАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж