Ардын Хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд үзүүрлэн Монгол Улсын арслан цолонд хүрч, наадамчин олноо баясгасан Б.Орхонбаярыг Өвөрхангай аймгийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр аав, ээж, ахан дүүсийн хамт Өвөрхангай аймгийн түүхт ойн баяр наадмаар хүрэлцэн ирсэн гэнэ. Түүний аав Н.Баярсайхан манай Нарийнтээл сумын уугуул аж. Мөн улсын харцага цол хүртсэн Ц.Бямба-Отгоныг аймгийнх нь удирдлагууд хүлээн авч, 90 жилийн ойн медалиар шагнаж хүндэтгэл үзүүлжээ.
Улсын аварга О.Хангай ч аавынхаа нутаг Говь-Алтай аймгийн Жаргалан суманд очиж, дархан аварга Ш.Батсуурийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
Холбоотой мэдээ