Энэтхэгийн Пунжаб мужийн захирагч Багвант Манн бусдадаа ариун голыг усыг цэвэр гэдгийг харуулахын тулд уснаас нь уусан ч хордож, эмнэлэгт хүргэгджээ. Тус улсын дөрвөн муж 80 гаруй тосгон, зургаан хот дамжин урсдаг, ариун гэгддэг Кали Бейн гол нь 100 гаруй миль урсдаг аж.
Энэ сарын эхээр Багвант Манн тус голын усыг цэвэршүүлж эхэлсний 22 жилийн ойг тохиолдуулан голын уснаас нэг аягыг уусан гэнэ. Гэвч ердөө хоёр хоногийн дараа түүний гэдэс хүчтэй өвдөж, гэрээсээ шууд эмнэлэг рүү хүргэгджээ. Манн онгоцоор Дели хотын Индрапраста Аполло эмнэлэгт хүргэсэн бөгөөд өнгөрөгч Пүрэв гаригт шинжилгээ өгч, эмнэлгээс гарчээ.
Punjab Chief Minister openly drinks a glass of polluted water from a ‘holy river’ to prove that water is clean. Now admitted to hospital. pic.twitter.com/MH1OLwUlUw
— Ashok Swain (@ashoswai) July 21, 2022
Пунжаб мужийн удирдлага 2000 онд цэвэршүүлээгүй бохирын усыг гол руу цутгахыг хориглож, ус цэвэршүүлэх төсөл эхлүүлжээ. Тухайн үед тус мужийн 73 гаруй тосгонд бохир ус нийлүүлэгдэж байв. Төслийн хүрээнд бохирын усыг цуглуулах цөөрөм байгуулж, цэвэршүүлж эхэлжээ. Гэвч үүний улмаас жил бүр олон тооны загас үхдэг гэнэ.
Холбоотой мэдээ