Сүүлийн жилүүдэд сошиал платформууд дээр янз бүрийн давалгаа, дуудлага, уриалга дэлгэрэх болсон. Эдгээр нь эерэг ч талтай, сөрөг ч талтай. Тэгвэл “Blackout Challenge” гэх тикток дээр ид дэлгэрч буй энэхүү дуудлагын улмаас өсвөр насны хоёр охин амиа алджээ. Тодруулбал, Техас мужид оршин суудаг байсан найман настай Лалани Эрика болон Висконсин мужид амьдардаг байсан есөн настай Арриани Жайлин гэх охид “Blackout Challenge”-ийн хохирогч болжээ.
“Blackout Challenge” гэдэг нь хүчилтөрөгчийн дутагдлаас болж ухаан алдах хүртэл амьсгалаа түгжихийг эсвэл ухаан алдах хэмжээний цохилт авахыг хэлэх аж. Өөрөөр хэлбэл, хүчилтөрөгчийн дутагдалд орж, түр зүүр ухаан алдах гэнэ.
Доктор Ник Флинн “Blackout Challenge” хэрхэн үхэлд хүргэдэг талаар тайлбарлахдаа “Хэрэв таны тархи гурван минутаас илүү хугацаанд хүчилтөрөгчгүй байвал тархины гэмтэл, таван минутаас илүү хугацаанд хүчилтөрөгчгүй байвал үхэлд хүргэж болзошгүй” гэжээ.
“Blackout Challenge” анх 2008 онд дэлгэрч байсан боловч нэг хэсэг намжжээ. Харин өнгөрсөн оноос эхлэн тикток дээр эргэн ирсэн аж. Тус чалленжийн улмаас 80 гаруй хүн амиа алдаад байна.
“Blackout Challenge”-ийг туршиж үзсэн эсэхийг нь дараах байдлаар мэдэж болно.
- Нүдэнд цус хурах
- Хүзүүн дээр шарх, сорви, улаалт үүсэх
- Толгой өвдөх
- Ганцаараа байхыг илүүд үзэх
Тиктокийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр “Blackout Challenge” нь тикток платформоос өмнө нь байсан гэдгийг онцолж, тус платформын зүгээс энэ төрлийн бичлэгүүдийг даруй устгаж байгаа гэжээ.
Холбоотой мэдээ