Оросууд Украины боомтыг бөмбөгдөж, дэлхийн хүнсний хямралыг хурцатгав

Хуучирсан мэдээ: 2022.07.24-нд нийтлэгдсэн

Оросууд Украины боомтыг бөмбөгдөж, дэлхийн хүнсний хямралыг хурцатгав

Оросууд Украины боомтыг бөмбөгдөж, дэлхийн хүнсний хямралыг хурцатгав

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Одесса усан боомт руу пуужингаар довтолсон Оросыг “зэрлэг” гэж буруутгав. Украины экспортын томоохон боомтуудын нэг болох Одесса боомтыг бөмбөгдсөн талаараа Москва одоог хүртэл ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа бол Киев үр тарианы экспортоо сэргээх бэлтгэл ажлыг үргэлжүүлж байна гэжээ.

Өнгөрөгч Баасан гаригт талуудын хийсэн хэлэлцээрийн дагуу үр тариа тээвэрлэлтийн үед гал нээхгүй байх ёстой ч гэрээнд гарын үсэг зурснаас хойш хэдхэн цагийн дараа калибр хоёр пуужин Одессад туссан тухай Украины армийн өмнөд хэсгийн командлалын төвөөс мэдээлжээ. Харин өөр хоёр пуужинг нь агаарын довтолгооноос хамгаалах систем агаар дээр нь устгасан аж.

Дээрх халдлагын улмаас Владимир Зеленксий агаарын довтолгооноос хамгаалах, пуужин сөнөөх чадвартай хамгаалалтын систем авахын тулд чадах бүхнээ хийх болно гэдгээ мэдэгдсэн аж.

Украин улс дэлхийн үр тарианы гол экспортлогч бөгөөд дайны улмаас 20 сая тонн орчим үр тариа тус улсын боомтууд дээр гацсан гэнэ. Үүний улмаас Орос, Украинаас үр тариагаа авдаг Африк тивд хүнсний хомсдол, үнийн өсөлт нүүрлэжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен ОХУ-ыг дэлхийн хүнсний хямралыг улам хурцатгаж байгааг буруутгав. Тэрбээр “Орос түрэмгийллээ зогсоож, тохиролцсон үр тарианы гэрээгээ бүрэн хэрэгжүүлэх ёстой” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: bbc.com, cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж