Сүхбаатар дүүрэг цэцэрлэгт хамрагдалтыг 100 хувьд хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2022.07.24-нд нийтлэгдсэн

Сүхбаатар дүүрэг цэцэрлэгт хамрагдалтыг 100 хувьд хүргэнэ

Сүхбаатар дүүрэг цэцэрлэгт хамрагдалтыг 100 хувьд хүргэнэ

Сүхбаатар дүүрэг цэцэрлэгийн насны 12243 хүүхэдтэйгээс 11297 хүүхдийг энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамруулах тооцоолол гаргаад байна. Ингээд тооцоход 946 хүүхэд гэртээ үлдэхээр байгаа юм.

Өнөөдөр ажлын хэсэг тус дүүрэгт ажиллах үеэрээ хуучнаар барилгачдын сувилал болох 18 өрөө бүхий 1500м2 обьектийг бүхлээр нь түрээслэж цэцэрлэгийн зориулалтад нийцүүлэн тохижуулахаар боллоо. Ингэснээр Хангай хотхон орчмын айл өрхүүдийн хүүхдүүд хамрагдах боломжтой болж байна.

Мөн үүнээс гадна иргэн аж ахуйн нэгжээс санал болгож байгаа хоёр ч барилгыг холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөтэй хамтран үзэж цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх эсэх шийдвэр гаргахаар тогтож байна. Сүхбаатар дүүргийн холбогдох удирдлагууд 9 дүгээр сарын 1 гэхэд цэцэрлэгт хамрагдалт 100 хувьд хүрнэ гэж урьдчилсан байдлаар тооцож байна.

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ 7 БАРИЛГА ТҮРЭЭСЛЭН 750 ХҮҮХДИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛНА

Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хэсэг Баянгол дүүрэгт ажиллалаа. Тус дүүрэг цэцэрлэгийн насны 21200 хүүхэдтэй. 17500 хүүхэд тогтмол цэцэрлэгт хамрагдаж байна. 6 мянга гаруй хүүхэд цэцэрлэгийн гадна үлддэг байжээ. 6 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ажлын хэсэг ажиллаж 4500 хүүхдийг нэмэлтээр цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлсэн байна. Үлдэж байгаа 1500 хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар өнөөдөр зөвлөлдөж, цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж болох барилгуудтын эзэдтэй уулзлаа.

Баянгол дүүрэгт,

  • Төмөр замын бүс
  • 10 дугаар хороолын замын урд хэсэг
  • Хархорин зах орчим буюу эрин хороолол
  • Алтай хотхон
  • Нарны хороолол зэрэг газарт цэцэрлэгийн хүртээмж муу байна.

Баянголын тухайд цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, түгжрэл бууруулах гэсэн хоёр том асуудлыг хамтад нь шийдвэрлэнэ гэж тооцож байна. Тиймээс энэ зорилгынхоо хүрээнд хотхон дотор нь цэцэрлэг байгуулах түрээсийн байр түлхүү хайж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж