Нагоя башё: Ичиножо А.Ичинноров түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2022.07.24-нд нийтлэгдсэн

Нагоя башё: Ичиножо А.Ичинноров түрүүллээ

Нагоя башё: Ичиножо А.Ичинноров түрүүллээ

Ичиножо А.Ичинноров Нагоя башёгийн сүүлийн өдөр Үраг давснаар 12 даваа, гурван унаатай болж, түрүү бөхөөр тодорлоо. Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлэх боломжтой байсан ч озэки Такакэйшод өвдөг шороодов.


Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн сүүлийн буюу 15 дахь өдрийн барилдаанууд өнөөдөр/2022.07.24/ болно. Эзэн хааны цомын төлөө хоёр бөх өрсөлдөж буй. Тодруулбал, 11 даваа, гурван унаатай Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножо А.Ичинноров гэх хоёр монгол хүү өрсөлдөж байна.

Ёкозүна Тэрүнофүжи өнөөдөр озэки Такакэйшотой учраа таарсан бол Ичиножо маэгаширагийн гуравдугаарт эрэмбэтэй Үратай барилдана. Хэрэв Такакэйшо ёкозүнаг ялж, нөгөө талд Ичиножо учраа бөхөө давбал Ичиножо түрүүлнэ. Харин эсрэг тохиолдолд Тэрүнофүжи ээлжит түрүүгээ хүртэнэ. Мөн Тэрүнофүжи, Ичиножо хоёр хоёулаа давбал хоорондоо аваргын төлөөх нэмэлт барилдаан хийнэ.

Бусад монгол бөхчүүдийн тухайд Хошорюү С.Бямбасүрэн есөн даваа, таван унаатай, Чиёошома Г.Мөнхсайхан, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар долоон даваа, долоон унаатай тус тус явна. Өнөөдөр мөн Чиёошома, Кирибаяама нар хоорондоо барилдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж