75 дахь Каннын кино наадмын шилдэг жүжигчний шагналыг хүртсэн Сан Кан Хо нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст зориулан 200 сая вон буюу 152 мянган ам.доллар хандивлажээ. Найруулагч Хироказү Корэ-эдагийн “Broker” уран сайхны кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг жүжигчний шагнал хүртсэн тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард мөн ой хээрийн түймэрт өртсөн хүмүүст зориулж 100 сая вон хандивласан аж.
Үүнээс гадна 2020 оны гуравдугаар сард Covid-19-ийн эсрэг үйлст 100 сая вон хандивлаж байжээ.
Өдгөө 55 настай Сан Кан Хогийн хувьд Солонгосын үндэсний гамшгаас хамгаалах "Hope Bridge" нийгэмлэгийн 100 сая гаруй вон хандивласан хүмүүсийн нэрэмжит “Хүндэт нийгэмлэг” клубын гишүүн гэнэ.
Жүжигчний харьяалагддаг “Sublime” агентлагийн мэдэгдэлд “Кан үргэлж л олон нийтийн хайр хүндтгэлийг хэрхэн буцаан хариулахаа бодож байдаг. Энэ ч утгаараа шаардлагатай хүмүүст нь хандив өргөх нь зөв гэж тэр үзсэн. Тэр бусдад хуваалцах соёлд нэвтэрхий нэгэн” гэжээ.
Сан Кан Хо хамгийн анх 1996 онд "The Day a Pig Fell into the Well” уран бүтээлд дүр бүтээснээсээ хойш өдийг хүртэл 40 орчим кинонд оролцон тогложээ. Та бүхэн түүнийг “The Host”, “Snowpiecer”, “Parasite” зэрэг кинонд дүр бүтээснээр нь эчнээ мэднэ.
Холбоотой мэдээ