М.Нандин-Эрдэнэ "ROAD FC" холбооны ээлжит ялалтаа байгуулав

Хуучирсан мэдээ: 2022.07.24-нд нийтлэгдсэн

М.Нандин-Эрдэнэ "ROAD FC" холбооны ээлжит ялалтаа байгуулав

М.Нандин-Эрдэнэ "ROAD FC" холбооны ээлжит ялалтаа байгуулав

БНСУ-ын холимог тулааны “ROAD FC” холбооны “ROAD FC 061” өдөрлөг өчигдөр/2022.07.23/ боллоо. Энэхүү өдөрлөгийн хүрээнд Монгол Улсаа төлөөлөн М.Нандин-Эрдэнэ солонгос тамирчин Шин Дон Гуктай тулалдан манай тамирчин гуравдугаар үед хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авав.

Тулааны дараа М.Нандин-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа “Бяртай, хүчтэй, ихэр хүүтэй тамирчинтай тулалдаж гуравдугаар үе дээр хүнд цохилтоор ялалт байгууллаа. Хамт байсан болон дэмждэг бүх хүнд баярлалаа” гэжээ.

Өдгөө 35 настай М.Нандин-Эрдэнийн тухайд холимог тулааны замналдаа 23 тулаан хийснээс 15 ялж, найм ялагдсан гэх үзүүлэлттэй байна. Тэрбээр энэ онд хоёр тулаан хийгээд байгаа бөгөөд нэг ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй явна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж