ОХУ-ын Тэнгисийн цэрэг дэлхийн хамгийн том шумбагч онгоцыг хүлээн авав

Хуучирсан мэдээ: 2022.07.24-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Тэнгисийн цэрэг дэлхийн хамгийн том шумбагч онгоцыг хүлээн авав

ОХУ-ын Тэнгисийн цэрэг дэлхийн хамгийн том шумбагч онгоцыг хүлээн авав

Оросын Тэнгисийн цэргийн хүчин дэлхийн хамгийн том шумбагч онгоцыг хүлээн авчээ. Уг шумбагчийг судалгааны зориулалттай гэж үйлдвэрлэгч нь тодорхойлсон ч бусад улсын үзэж буйгаар тагнуул хийх, цөмийн зэвсэг тээвэрлэх зориулалттай гэнэ.

“Белгород” гэх нэртэй уг шумбагч нь энэ сарын эхээр Северодвинск боомтод Оросын Тэнгисийн цэргийн хүчинд шилжсэн гэж тус улсын хамгийн том хөлөг онгоц үйлдвэрлэгч "Севмаш" усан онгоцны үйлдвэр мэдэгдэв.Шинжээчдийн үзэж буйгаар “Белгород”-ын загвар нь Оросын "Оскар II" ангиллын удирдлагатай пуужинт шумбагч онгоцны өөрчилсөн хувилбар бөгөөд цөмийн зэвсгээр тоноглогдсон, тагнуулын мэдээлэл цуглуулах төхөөрөмжийг байрлуулах зорилготой гэнэ.

184 метр урттай “Белгород” нь одоогоор дэлхийн хамгийн том, урт шумбагч онгоц бөгөөд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Охайо ангиллын баллистик болон удирдлагатай пуужинт шумбагч онгоц л гэхэд 171 метр урт билээ.“Белгород”-ыг анх 2019 онд далайд туршиж, 2020 он гэхэд Оросын Тэнгисийн цэргийн хүчинд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хоёр жил хойшилж, энэ сарын эхээр хүлээлгэн өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
ЗөвЗөв
9
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж