Хятад АНУ-д дахин анхааруулга өгөв

Хуучирсан мэдээ: 2022.07.23-нд нийтлэгдсэн

Хятад АНУ-д дахин анхааруулга өгөв

Хятад АНУ-д дахин анхааруулга өгөв

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилбал тус улсын эсрэг "шийдвэртэй бөгөөд хүчтэй арга хэмжээ" авахаа Хятад Мягмар гаригт анхааруулсан. Учир нь Нэнси Пелоси сүүлийн 25 жилийн хугацаанд АНУ-аас Тайваньд айлчлах хамгийн дээд түвшний төлөөлөгч болж байгаа юм.

АНУ-ын ерөнхийлөгчийн залгамж халаагаар хоёрдугаарт бичигдэж буй Пелоси ирэх наймдугаар сард Тайбэйд төлөөлөгчдөө авчрах төлөвлөгөөгөө танилцуулсан гэж “Financial Times” иш татан  мэдээлэв.  Пелосигийн оффис түүний аяллын төлөвлөгөөний талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.

Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны ой наймдугаар сарын 1-нд болох юм. Хятадын ГХЯ энэ айлчлалыг "Хятад, Америкийн харилцааны улс төрийн үйл ажиллагаанд ноцтой сөргөөр нөлөөлж, "Тайваний тусгаар тогтнол"-ын салан тусгаарлагч хүчинд буруу дохио өгөх болно" гэж шүүмжилсэн байна.

Яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан хэвлэлийн бага хурал дээр "Хэрэв АНУ буруу замаар явахыг шаардвал Хятад улс үндэстнийхээ бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа тууштай хамгаалахын тулд шийдэмгий, хүчтэй арга хэмжээ авах нь гарцаагүй. Үүнээс үүдэн гарах бүх үр дагаврыг АНУ бүрэн хариуцах ёстой” гэжээ.

Пелоси энэ оны дөрөвдүгээр сард АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийг тэргүүлэн Тайваньд очихоор төлөвлөж байсан ч Covid-19-ийн шинжилгээ нь эерэг гарсан тул аяллаа хойшлуулжээ. Тухайн үед Хятад улс энэхүү аяллыг эрс эсэргүүцэж, мөн ийм анхааруулга өгч байсан юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
16
ХахаХаха
12
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж