Монголын дугуйчин залуус Азербайжаны нийслэл Баку хотноо энэ сарын 9, 10-ны өдрүүдэд болсон олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэж, төрийн далбаагаа мандуулжээ.
Уг тэмцээнд 8 орны 14 багийн 79 тамирчид хоёр өдөр өрсөлдөж, Уулын бөөн гараат 71 км-ын уралдаанд ОУХМ Б.Идэрболд хүрэл медалийн эзэн болжээ. Мөн багийн дүнгээр гуравдугаарт байрт орж, хүрэл медаль хүртсэн байна.
Монголын дугуйн холбооны дэргэдэх шигшээ багийн тамирчдыг ОУХМ С.Түмэндэмбэрэл ахлан тус тэмцээнд оролцоод иржээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ