Италийн парламентын ээлжит бус сонгууль есдүгээр сард болно

Хуучирсан мэдээ: 2022.07.23-нд нийтлэгдсэн

Италийн парламентын ээлжит бус сонгууль есдүгээр сард болно

Италийн парламентын ээлжит бус сонгууль есдүгээр сард болно

Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла Пүрэв гаригт парламентаа тараасан. Мөн тус улсын Ерөнхий сайд Марио Драги огцорсон тул ээлжит бус сонгууль явуулах болсон байна. Италийн ээлжит сонгууль есдүгээр сарын 25-нд болно.

Маттарелла "Европын холбооны гурав дахь том эдийн засагтай улсад тулгарсан улс төрийн үймээний дараа сонгууль явуулж, шинэчлэл хийх нь зайлшгүй" гэв. Тэрбээр хуучин парламентдаа 18 сарын турш хичээж ажилласанд талархжээ.

Италийн Ерөнхийлөгч "Бидний туулж буй энэ үе эдийн засаг, нийгмийн хямрал, ялангуяа инфляцийн өсөлтийн үр дагаврыг арилгахад зайлшгүй шаардлагатай интервенцүүдийг түр зогсоохыг зөвшөөрөхгүй байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Энэ бүхэн нь эрчим хүч, хоол хүнсний зардал мэт зүйлсээр гэр бүл, бизнесийн үйл ажиллагаанд ноцтой үр дагавар үзүүлдэг "гэж ярьжээ.

Драги огцорсон нь түүний эвслийн хэд хэдэн гол нам болох хүчирхэг 5 оддын хөдөлгөөн, тус улсын эвслийн засгийн газрын хамгийн том нам, баруун төвийн үзэлтэй Форза Италиа, хэт барууны Лиг л санал хураалтыг бойкотлосонтой холбоотой. Мөн түүний огцролт Италийн ирээдүй төдийгүй Европын хувьд том сорилт болох юи.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж