Хүүхдүүдийг албадан хөдөлмөр эрхлүүлж байсан нь тогтоогджээ

Хуучирсан мэдээ: 2022.07.23-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдийг албадан хөдөлмөр эрхлүүлж байсан нь тогтоогджээ

Хүүхдүүдийг албадан хөдөлмөр эрхлүүлж байсан нь тогтоогджээ

“Hyundai Motors” компанийн охин компани болох, Алабама муж улсын Монтгомери хотын ойролцоох угсрах шугамд эд анги нийлүүлдэг үйлдвэрт хүүхдүүдийг албадан хөдөлмөр эрхлүүлсэн гэж дүүргийн цагдаа мэдэгдэв. Тус үйлдвэрт насанд хүрээгүй гурван хүүхэд ажилладаг талаар үйлдвэрийн ажилчид мэдээлжээ.

Насанд хүрээгүй, 12 хүртэлх насны хүүхдүүд "Smart Alabama" компанийн үйл ажиллагаа явуулдаг металл тамгалах үйлдвэрт ажиллаж байсан аж. "Хьюндай" компанийн мэдүүлэгт дийлэнх эзэмшлийн нэгж гэж бүртгэгдсэн "Smart" нь АНУ-ын тэргүүлэх үйлдвэр бөгөөд жийп автомашины эд ангиуд нийлүүлдэг.

"Smart" хариу мэдэгдэлдээ "Холбооны муж улсын болон орон нутгийн хууль тогтоомжийг дагаж мөрддөг бөгөөд "хөдөлмөрлөх эрхгүй хүмүүсийг санаатайгаар ажиллуулсан гэх мэдээллийг үгүйсгэж байна" гэжээ. Тус компани ажлын байрыг нөхөхийн тулд түр ажлын агентлагт хандсан бөгөөд "Эдгээр агентлагууд ажилд авахдаа хуулийг дагаж мөрддөг" гэсэн байна.

"Smart" насанд хүрээгүй хүүхэд хэрхэн ажилд орсон талаар мэдээлэл өгөөгүй. Гэхдээ хөдөлмөр эрхэлж байсан хүүхдүүд бүгд цагаач гэр бүлээс гаралтай байсан нь тогтоогджээ. Энэ сард 14 нас хүрч буй охин болон түүний 12, 15 настай ах дүү хоёр оны эхээр тус үйлдвэрт ажиллаж байсан бөгөөд сургуульд явдаггүй байсан гэж тэдний ажил эрхлэлтийн талаар сайн мэдэх хүмүүс ярьсан байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж