Австралийн тэнгэрт ягаан туяа үзэгдэв

Хуучирсан мэдээ: 2022.07.23-нд нийтлэгдсэн

Австралийн тэнгэрт ягаан туяа үзэгдэв

Австралийн тэнгэрт ягаан туяа үзэгдэв

Австралийн нэгэн хотын оройн тэнгэрт өнгөрсөн Лхагва гаригт ягаан туяа гарч, нутгийн хүмүүс "Дэлхийн төгсгөл ойртож байна" гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Гэвч энэхүү туяа нь Викторийн хойд хэсэгт орших Милдура хотын ойролцоох каннабисын фермээс гэрэлтэж байсан нь тогтоогдсон байна. Эмийн зориулалтаар каннабис ургуулахын тулд улаан өнгийн гэрэл ашигладаг аж. Нэгэн нууц зэрэглэлийн, каннабис ферм үйл ажиллагаа явуулахдаа улаан гэрэл ашиглаж, тэнгэрт туяа нь туссан нь энэ байжээ.

Австралид 2016 онд эмийн журмаар ашиглахыг зөвшөөрч, каннабисыг хуульчилсан боловч мансууруулах бодисыг зугаа цэнгэлийн зорилгоор ашиглахыг хориглосон. Ийм зориулалттай цөөн тооны байгууламжууд байдаг бөгөөд тэдгээрийн байршил аюулгүй байдлын үүднээс маш нууц байдаг аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж