Чежүгийн цагаачлалын алба 22 монгол жуулчныг олж, албадан гаргахаа мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2022.07.22-нд нийтлэгдсэн

Чежүгийн цагаачлалын алба 22 монгол жуулчныг олж, албадан гаргахаа мэдэгдэв

Чежүгийн цагаачлалын алба 22 монгол жуулчныг олж, албадан гаргахаа мэдэгдэв

Чежү арлын Цагаачлалын албанаас өнөөдөр /2022.07.22/ мэдэгдэл гаргажээ. Өнгөрсөн сарын 22-нд Чежү хотод ирсэн 156 монгол жуулчнаас сураггүй алга болсон 25 жуулчны гурав нь эх орондоо буцаад байгаа. Тэгвэл үлдсэн 22 монгол жуулчин одоог хүртэл холбоогүй байна.

Өнөөдөр 00:00 цагаас эхлэн хууль бус оршин суугч болно.

Маргаашаас эхлэн Чежү арлын цагаачлалын албанаас ор сураггүй алга болсон 22 монгол иргэнийг эрэл хайгуул хийж, албадан гаргана гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлэл гарсан. Тухайн иргэдийг эрэн хайж эхлээгүй. Хугацаандаа багтаад дараагийн нислэгээр амжиж ирэх байх" гэж байв. Гэвч тухайн иргэд хугацаа дуусч, визэндээ хар даруулахаас өмнө ирсэнгүй. Тиймээс Өмнөд Солонгосын цагаачлалын албанаас мэдэгдсэнээр дараа дараагийн жуулчдад тавих хяналтыг чангатгах шийдвэр үйлчлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж