“S&P” Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой гэж үзэв

Хуучирсан мэдээ: 2022.07.23-нд нийтлэгдсэн

“S&P” Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой гэж үзэв

“S&P” Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой гэж үзэв

“Standard & Poors (S&P)” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээсэн талаар энэ сарын 21-ний өдөр зарлав. Тус байгууллагын хэвлэлийн мэдээнд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал дараах үндэслэлүүдээр тогтвортой байгааг тэмдэглэжээ. Үүнд:

-Түүхий эдийн экспортоос хамааралтай Монгол Улсын эдийн засаг 2022 онд 2.5 хувиар өснө гэж таамаглав. Ирэх 2-3 жилийн эдийн засгийн өсөлтийн төлөв уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр эерэг үргэлжилнэ.

-Цаашид 2025 он хүртэл ДНБ-ий бодит өсөлтийг жилд дунджаар 6.4 хувьтай байна гэж таамаглажээ. Учир нь Тавантолгой, "Оюутолгой"-н уул уурхайн төслүүдэд тогтвортой хөрөнгө оруулалт хийгдэнэ. Энэ оны эхэнд Монгол Улсын Засгийн газраас "Рио Тинто" компанитай "Оюутолгой" төслийн талаарх хэлэлцээр амжилттай хийгдэж, зардлын хэтрэлттэй холбоотой холбогдох асуудлууд шийдэгдсэн гэж үзэв.

-Цаашид зээлжих зэрэглэл “Тогтвортой” төлөвтэй байх нь эдийн засгийн сэргэлт хэвийн үргэлжилнэ гэсэн хүлээлтээс шалтгаалжээ. Мөн 2022 оноос хойш Монгол Улсын төсөв, өр, гадаад секторын нөхцөл байдал сайжирна гэж төсөөлсөн байна.

-Монгол Улсын гадаад өр төлбөртэй холбоотой эрсдэлүүд олон улсын донор харилцагчдын зээлийн дэмжлэгээр буурч буй. Түүнчлэн Монголбанк 2020 оны наймдугаар сард БНХАУ-ын Ардын банктай 15 тэрбум юанийн своп хэлцлээ 2023 оныг дуустал амжилттай сунгасан тул нийт гадаад өрийн тооцооллоос хасч авч үзжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж