Жаргалантын ам, Нисэхийн үерийн хамгаалалтыг шинэчилж байна

Хуучирсан мэдээ: 2022.07.23-нд нийтлэгдсэн

Жаргалантын ам, Нисэхийн үерийн хамгаалалтыг шинэчилж байна

Жаргалантын ам, Нисэхийн үерийн хамгаалалтыг шинэчилж байна

Жаргалантын амны уулнаас өнгөрсөн онд их хэмжээний үер бууж, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газар, “Буянт-Ухаа 2” хорооллын барилгууд үерт автах эрсдэл үүсч байв. Эдгээр байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн удаа дараагийн хүсэлтийг үндэслэн НЗДТГ-аас тус аманд үерийн хамгаалалтын далан, суваг байгуулах ажил хийж, гүйцэтгэж байгаа аж.

Үер, усны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд нийслэлийн хөрөнгөөр жил бүр замын ус зайлуулах шугам угсралт, үерийн далан сувгийн засвар, шинэчлэл, шинэ барилга, байгууламжийн угсралтыг хийж гүйцэтгэдэг.

Одоогийн байдлаар авто замын ус зайлуулах есөн шугам угсрахаас тавыг нь бүрэн дуусгаж, үерийн далан сувгийн засвар, шинэчлэлийн дөрвөн ажил гүйцэтгэхээс Жаргалантын ам болон Нисэхийн үерийн хамгаалалтыг шинэчилж байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж