С.Бямбацогт ХОМ-тээ мэдүүлсэн хониныхоо 500-г нь О.Хангайд бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.22-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт ХОМ-тээ мэдүүлсэн хониныхоо 500-г нь О.Хангайд бэлэглэжээ

С.Бямбацогт ХОМ-тээ мэдүүлсэн хониныхоо 500-г нь О.Хангайд бэлэглэжээ

Үндэсний их баяр наадмаар түрүүлж Улсын аварга цолны эзэн болсон О.Хангай, шинэ Улсын заан Б.Бат-Өлзий, улсын начин Б.Сосорбарам нарт зориулсан "Ховдын хүчтэнүүд" шоу цэнгүүн өчигдөр /2022.07.21/ Ховд аймгийн “Ард Аюуш”-ийн талбайд болсон.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт улсын аварга О.Хангайд 500 хонь, улсын заан Б.Бат-Өлзийд 21 адуу, улсын начин Б.Сосорбарамд 10 сая төгрөг бэлэглэж байгаагаа дуулгажээ.

С.Бямбацогт гишүүний хувьд 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 997 хонь, 21 адуутай хэмээн мэдүүлж, ямар нэг байдлаар үнэлээгүй байсан юм. Тэгвэл ийнхүү өөрийн нэр дээрх бүх адуугаа болон хониныхоо талыг нутгийн бөхчүүддээ гардуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж