Азизовын аюултай хүсэл ба Монголын амьд үлдэх реформ!

Хуучирсан мэдээ: 2022.07.25-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Азизовын аюултай хүсэл ба Монголын амьд үлдэх реформ!

Азизовын аюултай хүсэл ба Монголын амьд үлдэх реформ!

Монголчууд дээр, дооргүй найр наадам эргүүлж, аялж, зугаалах хойгуур Эрхүүгийн парламентын дарга А.Ведерников, манай улсад суугаа Оросын Элчин сайд И. Азизов нар Монгол Улсын засаглалын асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл цацагдсан. Тэд Монголыг парламентын засаглалтай, Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс болгон хөгжүүлэх талаар ярьсан гэх. Байтлаа захын Иванууд Монголын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой асуудлыг захын мужид хэлэлцээд суудаг болох нь.

Уулзалтын төгсгөл И.Азизов Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын депутатуудыг Монгол Улсад ажлын айлчлал хийхийг урьсан гэнэ. Ингэхэд Монголын парламентын дарга нь И.Азозов уу эсвэл Г.Занданшатар уу.

УИХ-ын хаврын чуулган засварлуулахдаа УИХ-ын дарга Г.Занданшатар “Улсын Их Хурал үнийн өсөлтийн болон бусад эрсдэлээс улсын эдийн засаг, иргэдийн амьжиргааг хамгаалах асуудалд завсарлагааны хугацаа буюу энэ зуны турш тууштай анхаарч ажиллах болно. Уул уурхайн зарим орд газруудаа яаралтай эргэлтэд оруулж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа хэлэлцэж, үр өгөөжийг ард иргэддээ хүртээмжтэй болгох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг хэрэгжүүлэх хэрэгтэй. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд санаачилгатай ажиллах шаардлагатай. Бидэнд амрах, аялах цаг зав байхааргүй онцгой үе тохиож байгааг ард иргэдээсээ эхлээд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд ойлгон ухамсарлана гэдэгт итгэж байна. Ажлын хэсгүүдээс холбогдох хууль, тогтоолын төсөл боловсруулж, шийдэл олсон шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах ч боломжтой” гэж мэдэгдсэн. Спикерийн хэлсэнчлэн “амрах, аялах цаг зав байхааргүй онцгой үе”-д УИХ-ын гишүүд энд тэнд ойн баяр хэсч, нохой шувуутай ярилцаад явж байна. Парламентын гишүүд нь нохой, шувуутай ярихаар захын нэг Иван манай улс төрийн яриад явах нь аргагүй ч юм шиг.

Ээлжит бус чуулганыг одоогоор товлоогүй, ирэх наймдугаар сард зарлах хуралдуулах болов уу гэх таамаглал улс төрийн хүрээнээс сонсогдож буй. Хэрэвзээ ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тохиолдолд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх байх гэсэн хүлээлт байна.

Өөрөөр хэлбэл, энэ намар л Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, парламентын засаглалаа бэхжүүлж авахгүй бол байдал хэцүүдэж магадгүй  дур зураг С.Лавровын үгнээс, И.Азизовын үйлдлээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол Монгол Улс тусгаар тогтнолоо хамгаалж үлдэж сүүлчийн боломж ч байж мэднэ.

МАН засгийн эрх барьснаасаа хойш Үндсэн хуульд хоёр дахь удаагаа өөрчлөлт оруулах асуудлыг ид хэлэлцэж байна. Үүнийг дэмжиж улс төрийн 24 нам тунхаг бичиг үйлдсэн. Хаврын чуулган завсарлахаас өмнө долоо хоногийн хугацаатайгаар парламентын гишүүд орон нутагт ажиллаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг танилцуулсан.

Энэ удаагийн өөрчлөлтөөр яригдаж буй хамгийн чухал асуудал нь сонгуулийн тогтолцоог хуульчилж өгөх. Нөгөө талаасаа Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудлыг Үндсэн хуульд зайлшгүй суулгаж өгөх шаардлага тулгарч байна, их гүрнүүдийн санаархлаас харвал.

Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийг Үндсэн хуулийн шүүх болгон өөрчилж, цаазын ялыг халах, төрийн сүлдийг өөрчлөх асуудал ч багтаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, олон улсын жишигт нийцсэн сонгодог парламентын засаглалыг бий болгохгүй бол Х.Баттулга шиг Оросын талыг баримтлагч Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд Монгол Улсын баавгайн аманд гүйгээд орсонтой ялгаагүй болно.

Улс төрийн намуудын хувьд Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудалд онцгой ач холбогдол өгөхгүй байгаа. Ардын намын бүлэг төдийгүй Ардчилсан намын бүлэгт байр суурь зөрөөтэй гишүүд бий. Харин сонгуулийн пропорциональ тогтолцоог Үндсэн хуульд суулгаж өгөх асуудлыг улс төрийн намууд ерөнхийдөө дэмжиж байгаа билээ.

Ерөнхийлөгчийг бүр ард түмнээс биш парламентаас сонгодог болсноор эрх мэдлээ булаацалдсан засаглалын хэрүүл тэмцэл арилж, гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал хангагдана.  Өнөөдрийн хувьд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь МАН-ынх учраас Л.Оюун-Эрдэнийн засаг тогтвортой ажиллаж байгаа. Хэрэвзээ Ерөнхийлөгч сөрөг хүчнээс томилогдсон байсан бол МАН-ын урвагчид аль хэдийнээ засгаа огцруулчих байсныг үгүйсгэхгүй.  Энэ нь МАН-ын зөрчил гэхээсээ тогтолцооны алдаа байсан.

Иймээс МАН гурван жилд хоёр дахиа Үндсэн хуульд гар дүрэхээр шийдсэн юм бол өмнөх алдаагаа давтахгүй байх нь чухал. Үндсэндээ Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэний аюулгүй байдлын зөвлөлийнхни й эр зоригоос хамаарна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлдэг трэнд үг байдаг, зориг эс хүрвээс ухаан эс хүрнэ гэж. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад ҮАБЗ-ийн гишүүдийн эр зориг хэрхэн хүрэхийг харж сууя. Энэ бол наймдугаар сарын улс төр байх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
8
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж