Мэргэжлийн хяналтынхан краны хяналтыг чангатгасан гэв

Хуучирсан мэдээ: 2022.07.22-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн хяналтынхан краны хяналтыг чангатгасан гэв

Мэргэжлийн хяналтынхан краны хяналтыг чангатгасан гэв

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавьж, аливаа гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй хяналтын байгууллага. Урин дулааны цаг ирсэн энэ үед барилгын ажил ид өрнөж, түүнийг дагаад осол ч олон гарах болсон. Хамгийн гол нь,  ихэвчлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, техникийн бүрэн бус байдлаас үүдэн барилгын осол гарч буй юм. Тиймээс МХЕГ краны хяналтыг чангатгасан байна.

Өнгөрсөн сард кран унаж, гурван хүн амь насаа алдсан харамсалтай осол болсон.

Хохирогчдын ар гэрийнхэн "МХЕГ ажлаа хийсэн бол ийм харамсалтай осол гарахгүй байх боломжтой байсан" гэж хэлсэн. Учир нь тухайн хоёр барилгын компанид МХЕГ-аас шаардлага хүргүүлж, үүрэг өгсөн ч биелэлтийг нь дахин хянаагүй байна. Алдаа дутагдалдаа дүгнэлт хийсэн үү гэлтэй ойрын өдрүүдэд мэргэжлийн хяналтын байгууллага ажлын чиг үүргээ ихэд "ухамсарлах болжээ". МХЕГ, НМХГ ажлаа цахим хуудастаа тогтмол тайлагнаж буйд иргэд таатай хандаж байна.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Интернейшнл трейвл сервис” ХХК-ийн захиалгатай 230 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэгч "Шандаст хонгор" ХХК эрчим хүчний хамгаалалтын зурваст шугам сүлжээ эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр барилгын үйл ажиллагаа явуулж байжээ. Мэргэжлийн хяналтынхан энэхүү зөрчлийг таслан зогсоож, барилгын гадна талбайн түр цахилгааныг хязгаарлан, авто краныг зогсоож, хүний эрүүл мэнд, амь нас хохирохоос урьдчилан сэргийлсэн ажээ. Иргэд энэхүү мэдээллийн дор МХЕГ хөдөлмөрийн аюулгүй байдал, бусад техник хэрэгслийг ч хянах хэрэгтэйг шаардсан байна. Мөн бусад шалгалтын ажлын тайлан мэдээг ч цахимаар хүргэж байхыг шаарджээ. Хамгийн сүүлд л гэхэд Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тулга төвийн баруун хойно 16 давхар орон сууцны нэг блок барилгын 200/2022 дугаартай ажлын зөвшөөрлийг 2022 оны тавдугаар сарын 23-нд Хот байгуулалт хөгжлийн газраас түдгэлзүүлсэн мөн ажлын хэсгийн дүгнэлт гартал барилгын ажлыг зогсоосон боловч барилга угсралтын ажил үргэлжлүүлсээр байсан тул долдугаар сарын 05-нд  Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу зөрчлийн хэрэг нээж, эрх бүхий албан тушаалтны барилгын ажлыг түр зогсоох Прокурорын тогтоол үйлдэж, барилгын ажлыг түр зогсоох ажлыг зохион байгуулжээ.

Зогсоох ажлын хүрээнд барилгын талбайд ажил явуулж байсан авто краныг талбайгаас гаргаж, угсралтын ажил гүйцэтгэж байсан ажилчдыг талбайгаас гарган, цахилгаан эрчим хүчийг хязгаарлах мэдэгдлийг хүргүүлэн бүрэн зогсоосон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж