АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх 10 хоногийн дотор БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй ярилцахаар төлөвлөж, найдаж байгаагаа мэдэгдлээ. Байден Лхагва гаригт Вашингтоны ойролцоох цэргийн агаарын баазад сэтгүүлчдэд ийнхүү ярьсан байна.
Тэдний хэлэлцүүлэг онлайн эсвэл утсаар байх магадлалтай. Байдены засаг захиргаа АНУ-д инфляцийг бууруулахад туслах зорилгоор Хятадаас импортолж буй барааны татварыг хэсэгчлэн бууруулахаар хэлэлцэж байна.
Сэтгүүлчид Ши Жиньпинтэй тарифын талаар хэлэлцэх эсэхийг асуухад Байден тодорхой хариулт өгөөгүй байна.
Хэрэв хоёр удирдагч үг хэлвэл энэ нь гуравдугаар сард болсон онлайн дээд хэмжээний уулзалтаас хойш анх удаагаа болох юм.
Тэд мөн Тайвань, Украины асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Хятад, АНУ-ын дипломатууд өрсөлдөөн ширүүсч, мөргөлдөөн болж хувирахгүйн тулд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцоод буй. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен энэ сарын эхээр Индонезид Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзсан.
Эх сурвалж: NHK Japan
Холбоотой мэдээ