"Энэ олон цэрэг хаанаас өвчин авсныг ар гэрийнхэнд нь албан ёсоор хэлээгүй"

Хуучирсан мэдээ: 2022.07.22-нд нийтлэгдсэн

"Энэ олон цэрэг хаанаас өвчин авсныг ар гэрийнхэнд нь албан ёсоор хэлээгүй"

"Энэ олон цэрэг хаанаас өвчин авсныг ар гэрийнхэнд нь албан ёсоор хэлээгүй"

Ховд аймагт байрлах Зэвсэгт хүчний 123 дугаар цэргийн ангийн нийт бие бүрэлдэхүүнийг сүрьеэгийн үзлэг, шинжилгээнд хамруулж, 21 цэрэг эмчилгээтэй байгаа талаар ХӨСҮТ-ээс мэдээлсэн. Энэ талаар тус ангид алба хааж буй цэргийн ар гэртэй холбогдож мэдээлэл авлаа. Гэр бүлийнхний зүгээс мэдээлэл өгөхдөө нэрээ нууцлахыг хүссэн юм.


-Дүү нь Ховд аймгаас цэргийн албанд татагдан, албаа хааж байгаа юу?

-Тийм ээ. Манай ахын хүү одоо 18 настай. Аав, ээж нь хөдөө малчин хүмүүс юм. Өнгөрсөн 2021 оны аравдугаар сард Ховд аймгаас Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж буй. Анх цэргийн албанд татагдахдаа эрүүл мэндийн үзлэгт тэнцэж, эрүүл саруул явсан. Өмнө нь бие нь өвдөж байгаагүй.

Covid-19 халдвар ч аваагүй цэрэгт явсан. Гэтэл сүрьеэгээр өвдчихсөн байна. Үнэхээр гомдолтой байна.

-Дүүгийнх нь биеийн байдал хэр байна вэ?

-Сая эмнэлэгт дүүгээ эргээд ирлээ. Харьцангуй хөнгөн өвдсөн учраас уушгинаас нь ус аваагүй. Зарим цэргийн ар гэрийнхэн уушгинаас нь 800 грамм ус авсан гэж ярьж байна лээ. Эмч нь хэлэхдээ "Анх цэргийн ангид гуравдугаар сард сүрьеэгийн халдвар гарсан" гэсэн. Тэгээд манай дүүгээс гурав, зургадугаар сард шинжилгээ авахад сөрөг гарсан. Тэгсэн долдугаар сарын 6-нд шинжилгээ өгөхөд сүрьеэ илэрсэн байна лээ.

Сүрьеэгийн нууц үе нь 5-6 сар байдаг юм байна. Сүрьеэгийн халдвартай хүн нууц үедээ цэрэгт татагдан ирж, халдвар тараасан гэж хэлсэн.

Баяр наадмын дараа ар гэрийнхэнд нь хэлэхээр төлөвлөж байсан гэж хэлсэн. Тэрнээс өмнө цэргүүд утсаар гэрийнхэндээ хэлсэн юм билээ.

Тэгж л анх бид мэдсэн. Гэтэл энэ олон цэрэг хаанаас ийм өвчин авсныг ар гэрийнхэнд нь албан ёсоор хэлээгүй.

-Зарим цэргүүдийг ар гэрт нь явуулсан гэсэн мэдээлэл байсан?

-Тийм ээ.Сая эмнэлэгт очиход нэлээд хэдэн цэрэг эмчтэй уулзаж байна лээ. Эмчлүүлж буй цэргүүдийн эмийг нь өгч, хугацаанаасаа өмнө халагдах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж