Горбачев Путинд сэтгэл дундуур байна

Хуучирсан мэдээ: 2022.07.22-нд нийтлэгдсэн

Горбачев Путинд сэтгэл дундуур байна

Горбачев Путинд сэтгэл дундуур байна

ЗХУ-ын сүүлчийн удирдагч Михаил Горбачев амьдралынхаа туршид хийсэн ажлыг нь үгүй хийж байгаад Путинд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Өдгөө 91 настай Горбачевийн биеийн байдал тааруу байна. Тэрбээр бөөрний өвчнөөр удаан хугацаанд шаналж, диализийн эмчилгээ хийлгэж буй.

Михаил Горбачевын үед нээлттэй байдал цэцэглэн хөгжиж, зүүн барууны хурцадмал байдал асар их зөөлөрсөн. Түүнчлэн, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн улсуудын ихэнхийг нь ардчиллын хэлбэрт оруулах замд нь хөтөлсөн юм. Горбачевийг засгийн эрхнээс буух үед Европ тивд НАТО-ийн 4000 гаруй цэрэг байсан. Гэтэл ирэх оны эцэс гэхэд 300 мянган цэргээр хүрээгээ тэлэхээ НАТО зарлаад буй. Энэ нь зүүн барууны хоорондох аюулын түвшин асар их өссөнийг харуулж байна.

Оросын сэтгүүлч Алексей Венедиктов ахмад улстөрч Горбачевтай ярилцсан нь Форбс сэтгүүлд нийтлэгдсэн. “Эрх чөлөөг Горбачев авчирсан. Оросын үнэн алдартны сүмд хэн эрх чөлөө өгснийг бүгд мартсан уу? Хэвлэн нийтлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн анхны хуулийг хэн бий болгосон бэ? Хувийн өмчийг хэн санаачилсан бэ? Михаил Горбачев шүү дээ” гэж Венедиктов хэлжээ.

Венедиктов нь “Эхо Москва” радиогийн редактороор олон жил ажилласан. Харамсалтай нь тус радио гуравдугаар сард Путины засгийн газрын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэлмэгдүүлэлтийн шуурганд өртжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ХарамсалтайХарамсалтай
14
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж