Бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 44 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2022.07.22-нд нийтлэгдсэн

Бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 44 хувиар өсчээ

Бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 44 хувиар өсчээ

Оны эхний хагас жилд бүртгэгдсэн гэмт хэрэг 20125 болж, өмнөх оны мөн үеэс 9530 (89.9 хувь)-аар өсчээ. Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 7527 (2.4 дахин), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1576 (45.4 хувь), хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 260 (82.8 хувь), хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 152 (60.8 хувь)-оор өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний хагас жилд 1015 болж, өмнөх оны мөн үеэс 46.9 хувиар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 2760 болж, 75.6 хувиар, хүүхэд оролцсон хэрэг 703 болж, 2.7 дахин, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 3144 болж, 47.3 хувиар, бүлэглэн үйлдсэн хэрэг 846 болж, 44.1 хувиар, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 94 болж, 22.1 хувиар тус тус өсчээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж