Украин ОХУ-тай үр тарианы экспортын хэлэлцээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.07.22-нд нийтлэгдсэн

Украин ОХУ-тай үр тарианы экспортын хэлэлцээ хийнэ

Украин ОХУ-тай үр тарианы экспортын хэлэлцээ хийнэ

Украинд Хар тэнгисээр дамжин үр тарианы экспортоо сэргээх боломжийг олгохоор Оростой тохиролцоонд хүрсэн гэж Турк мэдэгдэв. Истанбул хотноо Баасан гаригт Украин, Орос, Турк, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нар гарын үсэг зурхаар төлөвлөж байна. Орос түрэмгийлснээс хойшхи Украины үр тарианы  хомсдол дэлхийн олон сая хүнийг өлсгөлөн зарлах эрсдэлд оруулжээ. Энэхүү халдлага нь хүнсний бүтээгдэхүүний үнийг огцом өсгөсөн тул Украины боомтуудыг хаах хэлэлцээр маш чухал юм.  Одесса дахь 20 сая тонн үр тариа даршлагдсан байна.

Украины  Гадаад хэргийн яам үр тарианы экспортын хоригийг арилгах НҮБ-ын тэргүүлсэн ээлжит хэлэлцээ Баасан гаригт  Туркт болохоор бэлтгэж байгаа юм.

Гэхдээ Украины нэг парламентын гишүүн хэлэлцээрийн талаар болгоомжлуулсан  байна.

Одесын парламентын гишүүн Олексий Хончаренко “BBC Radio 4”-ийн “World Tonight” нэвтрүүлэгт "Бид хараахан тохиролцоогүй байна.Бид Оросуудад огт итгэдэггүй. Тиймээс маргааш болтол эцсийн шийдвэр гарахыг хүлээцгээе. Оросуудын зүгээс ямар нэгэн түлхэлт, эцсийн мөчид өөрчлөлт гарахгүй. Маргааш бид хэлэлцээр хийх болно, Орос үүнийг үнэхээр хүндэтгэх хэрэгтэй” гэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж