Иран улс эдийн засгийн хоригоос ангижрахын тулд 2015 оны цөмийн хөтөлбөрөө хязгаарласан. Тэгвэл Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи дэлхийн хүчирхэг гүрнүүдтэй байгуулсан эл хэлэлцээрийг сэргээнэ гэдэгтээ итгэлгүй байгаагаа мэдэгджээ. “Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө” нэртэй уг хэлэлцээрийг сэргээх нь Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах хамгийн сайн арга гэж “MI6” тагнуулын албаны дарга Ричард Мур хэлэв.
АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп 2018 онд Тегераны эсрэг авсан хориг арга хэмжээгээ сэргээснээр Иран цөмийн үйл ажиллагааны олон тооны хязгаарлалтыг зөрчсөн. Барак Обамагийн үед буюу 2015 онд АНУ уг хэлэлцээрт нэгдсэн байсан. Өдгөө барууны гүрнүүд Ираныг цөмийн бөмбөг бүтээх дөхөж байгааг анхааруулаад буй. Иран улс үүнийг үгүйсгэж буй хэдий ч ураныг зэвсгийн хэмжээнд ойртуулахаар хичээж байна.
Жо Байдены засаг захиргаа хэлэлцээрийг сэргээхийг хичээсэн. Гэвч АНУ, Их Британи, Францын дипломатчид жил гаруй хэлэлцсэний эцэст цөмийн хэлэлцээрийг сэргээж чадаагүй юм.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ