"Netflix" 1 сая хэрэглэгчээ алдаж, робот нохой буудаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2022.07.22-нд нийтлэгдсэн

"Netflix" 1 сая хэрэглэгчээ алдаж, робот нохой буудаж эхлэв

"Netflix" 1 сая хэрэглэгчээ алдаж, робот нохой буудаж эхлэв

Та бүхэндээ технологийн салбарт өрнөсөн үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.


ТЕСЛАГИЙН ЭРГЭН ТОЙРОНД

"Тесла" компанийн захирал Элон Маскийн хэлснээр цахилгаан хөдөлгүүрт, “pickup” загварын “Cybertruck” машинууд ирэх оны дундуур захиалагчдынхаа гэрт хүргэгдэх аж. "Тесла"-гийн зүгээс шинэ бүтээлээ 2019 онд танилцуулсан бөгөөд 2021 оны сүүлээр худалдаанд гаргана гэж төлөвлөж байсан юм. Гэвч 2021 оны наймдугаар сард мэдэгдэл хийн худалдаанд гаргах товоо хойшлуулсан. Энэ хугацаанд “Ford”, “Rivian” зэрэг автомашин үйлдвэрлэгчид өөрсдийн цахилгаан хөдөлгүүрт, “pickup” загварын машинуудаа худалдаанд гарган зах зээлд байр сууриа олоод буй.

Үүнээс гадна "Тесла" компани өөрсдийн эзэмшдэг биткойныхоо 75 хувийг худалджээ. Тус компанийн 2022 оны хоёрдугаар хагасын санхүүгийн тайланд биткойныхоо 75 хувийг зарж, 936 сая ам.долларыг компанийн дансанд төвлөрүүлсэн гэв. Учир нь цар тахлын улмаас "Тесла"-гийн Хятад дахь үйлдвэрүүдийн ажиллагаа зогсонги байдалд орж, бэлэн мөнгө хэрэгтэй болжээ.

Өнгөрсөн жил "Тесла" 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт биткойнд хийж, биткойныг төлбөрийнхөө нэг хэрэгсэл болгосон билээ. Өөрөөр хэлбэл, худалдан авагчид биткойн ашиглан "Тесла"компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломж нээгдсэн юм.

Элон Маскийн хэлснээр "Тесла" өөрсдийн “Dogecoin”-оо зараагүй гэнэ.

“M2” ПРОЦЕССОРТОЙ “MACBOOK AIR”

"Apple"-ийн “MacBook Air” зөөврийн компьютер цаашид сүүлийн үеийн дэвшилтэт, хүчирхэг “M2” процессортой худалдаалагдах гэнэ. Хүчирхэг процессороос гадна 13.6 инчийн өргөн дэлгэц, нарийн ирмэг, дэлгэцийн камер нь 1080p нягтаршилтай байх гэнэ. Мөн “thunderbolt”-ийн хоёр оролт, чихэвчний оролт, “Magsafe” цэнэлэгчний оролттой байх аж.

Цоо шинэ “M2” процессортой “MacBook Air” зөөврийн компьютер 2022 оны долдугаар сараас эхлэн 1,199 ам.доллараар худалдаанд гарна.

САЙН БА МУУ МЭДЭЭ

Уран зөгнөлт, шинжлэх ухааны "Терминатор" киног мэдэхгүй хүн байхгүй биз. Тэгвэл тус кинон дээр гардаг алуурчин роботуудын эхний загвар гарчээ. Тодруулбал, Оросын “HoverSurf” компанийн үүсгэн байгуулагч Александр Атаманов гэх залуу буудаж чаддаг робот нохой бүтээжээ. Тэрбээр анх 2019 онд буу биш кофе зөөж буй робот нохойны зураг цахим хуудаснаа оруулж байсан бол энэ удаад буудаж буй робот нохойны бичлэг нийтлэв.

Сайн мэдээ нь гэвэл роботууд улам дэвшилтэт болж хүний ажлыг хөнгөвчилж эхэлж байна. Муу мэдээ нь тэд эхнээсээ зэвсэг ашиглаж сурлаа.

Өнгөрсөн оны есдүгээр сард Ираны цөмийн шилдэг эрдэмтэн мэргэн буудагч роботод алуулсан гэх хэрэг гарсан билээ. Мөн Францын арми байлдааны зэвсэг тээвэрлэх, гал нээх зориулалттай нохой-робот танилцуулсан.

“NETFLIX” 1 САЯ ЗАХИАЛАГЧАА АЛДСАН НЬ САЙН МЭДЭЭ

“Netflix”-ийн захиалагчдын тоо 970 гаруй мянгаар буурч, 220.67 саяд хүрчээ. Хачирхалтай нь, тус компанийн зүгээс үүнээс илүү олон захиалагчдаа алдана гэж тооцоолж байсан аж. “Netflix”-ийн өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан тооцооллоор тэд дэлхий даяар 2 гаруй сая гишүүнээ алдана гэж тооцоолжээ.

“Netflix”-ийн гүйцэтгэх захирал Рид Хастинг “Зарим талаараа 1 сая хэрэглэгч алдсан гэдгээ амжилт гэж хэлэхэд хэцүү юм. Гэхдээ бид ирэх учирч болзошгүй саад бартаа бүрт сайн бэлтгэгдсэн” гэжээ.

“Netflix”-ийн хэрэглэгчдээ алдаж буй шалтгааныг зах зээлийн өрсөлдөөнтэй нь холбож тайлбарлаж болно. Учир нь сүүлийн жилүүдэд “Apple TV Plus”, “Disney Plus”, “HBO Max”, “Peacock”, “Paramount Plus” зэрэг стриймин үйлчилгээнүүд гарч ирсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж