Кыргызстан улс эрүүл мэндэд тустай гүүний айргаа сурталчлах замаар жуулчдыг татахыг эрмэлзэж байна. Тус улс нь Монголтой адилхан айргийг өргөнөөр хэрэглэж, усанд хүртэл ордог. Исгэсэн болон пробиотик ундааны хэрэглээ сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд эрс нэмэгдэж байна.
Хуучин ЗХУ-ын нийслэл Бишкек хотын нэр нь айрагны бүлүүр гэсэн утгатай Киргиз үгнээс гаралтай гэдэг. Энэ нь айраг гэдэг ундаа Кыргызстаны соёлд хэчнээн чухал ач холбогдолтойг харуулна.
Тус улс нь кино фестивал, зар сурталчилгаа зэргээр дамжуулан Киргизийн уламжлалт нүүдэлчин амьдралын хэв маягийг сурталчилдаг. Мөн адуун сүрэгтэй ойр байж, уул талын дунд гэрт амьдардаг нүүдэлчин соёлоороо жуулчдыг татахыг хичээж байна.
Саудын Арабын нэгэн жуулчин Кыргызстанд очоод айраг ууж үзсэн тухайгаа онцолжээ. “Би Кыргызстанд очсон найз нөхдөөсөө айрагны тухай сонсоод ууж үзэхээр шийдсэн. Амтыг нь тийм гэж хэлж чадахгүй юм. Саудын Арабт үүнтэй харьцуулах зүйл байхгүй” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ