Орос, АНУ хоёр Саудын Арабт тал засахыг хичээсэн үү? | News.MN

Орос, АНУ хоёр Саудын Арабт тал засахыг хичээсэн үү?

Орос, АНУ хоёр Саудын Арабт тал засахыг хичээсэн үү?

Орос, АНУ хоёр Саудын Арабт тал засахыг хичээсэн үү?

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2022.07.21/ Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салмантай утсаар ярилаа. Тэд “ОПЕК+” газрын тос олборлогчдын бүлгийн хүрээнд цаашид хамтран ажиллах тухай ярьжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ердөө зургаа хоногийн өмнө Саудын Арабт айлчилж хунтайжтай уулзсан. Эдгээр үйл явдал нь дайн дажинтай, эрчим хүчний зах зээл бужигнаантай цаг үед Орос, АНУ-ын хувьд Саудын Араб хэчнээн чухал улс болохыг харуулав.

Газрын тос олборлогчдын “ОПЕК+” бүлэг зургадугаар сарын 2-нд олборлолтоо нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. АНУ нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг уриалсан байсан тул энэ алхмыг Байден сайшаажээ. Гэхдээ Саудын Араб үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн өмнө Оростой нягт зөвлөлдсөн гэж эх сурвалж мэдээллээ.

Барууны орнууд эдийн засгийн хориг арга хэмжээ авч, Оросыг шахалтанд оруулж байгаа энэ үед Москва газрын тос олборлогчдын бүлгийн гишүүн болсноороо хожиж буйг “Reuters” онцлов. “ОПЕК+” бүлгийн гишүүн орнууд дэлхийн эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдлыг хадгалахын тулд хүлээсэн үүргээ тууштай биелүүлж байна.

Жо Байдены Ойрхи Дорнод дахь айлчлал өнгөрсөн долоо хоногт дууссан. Сүүлийн 40 жилийн хугацаанд шатахууны үнэ нь АНУ-ын инфляци өсөхөд хамгийн ихээр нөлөөлжээ. Гэтэл Саудын Арабын Гадаад хэргийн сайд Файсал бин Фархан Аль Сауд өнгөрсөн Бямба гаригт болсон уулзалтын үеэр нефтийн асуудлыг хэлэлцээгүй аж.

 

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-07-22 46.147.101.102

72585082 ~~~ Сайн уу!!! Намайг Алиса гэдэг, би 21 настай)) СЕКС загвар өмсөгч 18+))) Би нүцгэн зургаа авахуулах дуртай)) Миний зурганд үнэлгээ өгнө үү >>>> https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-07-22 213.87.129.214

>>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

Avatar

Зочин 2022-07-22 142.79.202.93

Хаха сая Байден очоод амаараа шороо үмхэв үү яав. Саудууд ч ойлгож. Бензин мензихнээр улс төр хийхгүй ээ гэдгийг. Хэдий болтол крантаа хаалаа гэж гоншигонох вэ дээ. Зөв

Avatar

РАВДАН 2022-07-22 66.181.160.45

АРАБУУД ГЭРЭЭНДЭЭ ТУЙЛЫН ҮНЭНЧ БАЙНА! САЙХАН Л ШИНЖ ЧАНАР ШҮҮ!

Avatar

Зоч 2022-07-22 192.82.74.49

Өөрийн толгойтой Наймааны сэтгэлгээ гэж энэ дээ,түүнээс хэн нэгнийг зусардаж байгаа хэрэг огт биш.Би чамд -хариуд нь чи надад,өөр юу ч биш.

Avatar

Зочин 2022-07-22 202.21.108.248

Гайхалтай нь Саудын Арабын хаан, хунтайж нар АНУ ын Ерөнхийлөгч Жо Байденыг хүний урманд хүн чинээ тоосонгүй, харин ч түүний өмнөөс ОПЕК ба ОПЕК+ ийн талуудтай хийсэн хэлэлцээртээ үнэнч байх байр суурьтайгаа мэдэгдэв. Байден Ойрхи Дорнодод очоод 2 ч удаа амруугаа алгадуулав. Гэтэл Путины нэр хүнд ямар их өндөр байна?

Avatar

Зочин 2022-07-22 192.82.81.24

БАЙДАН САУДЫН АРАБИД 2 ДОХЬ УДАА ОЧСОН. АНУ ХҮСЛЭЭ БИЕЛҮҮЛЖ ЧАДААГҮЙ НЬ ҮНЭН. УТСААР ЯРЬСАН Ч БАЙХ.БАГА БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ИХ АШИГ ОЛОХ БИЗНЕСИЙН ЗАРЧИМ. АНУыг ХЯМД БЕНЗИНЭЭР ХАНГАХ ГЭЖ ИХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж