Орос, АНУ хоёр Саудын Арабт тал засахыг хичээсэн үү?

Хуучирсан мэдээ: 2022.07.22-нд нийтлэгдсэн

Орос, АНУ хоёр Саудын Арабт тал засахыг хичээсэн үү?

Орос, АНУ хоёр Саудын Арабт тал засахыг хичээсэн үү?

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2022.07.21/ Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салмантай утсаар ярилаа. Тэд “ОПЕК+” газрын тос олборлогчдын бүлгийн хүрээнд цаашид хамтран ажиллах тухай ярьжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ердөө зургаа хоногийн өмнө Саудын Арабт айлчилж хунтайжтай уулзсан. Эдгээр үйл явдал нь дайн дажинтай, эрчим хүчний зах зээл бужигнаантай цаг үед Орос, АНУ-ын хувьд Саудын Араб хэчнээн чухал улс болохыг харуулав.

Газрын тос олборлогчдын “ОПЕК+” бүлэг зургадугаар сарын 2-нд олборлолтоо нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. АНУ нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг уриалсан байсан тул энэ алхмыг Байден сайшаажээ. Гэхдээ Саудын Араб үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн өмнө Оростой нягт зөвлөлдсөн гэж эх сурвалж мэдээллээ.

Барууны орнууд эдийн засгийн хориг арга хэмжээ авч, Оросыг шахалтанд оруулж байгаа энэ үед Москва газрын тос олборлогчдын бүлгийн гишүүн болсноороо хожиж буйг “Reuters” онцлов. “ОПЕК+” бүлгийн гишүүн орнууд дэлхийн эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдлыг хадгалахын тулд хүлээсэн үүргээ тууштай биелүүлж байна.

Жо Байдены Ойрхи Дорнод дахь айлчлал өнгөрсөн долоо хоногт дууссан. Сүүлийн 40 жилийн хугацаанд шатахууны үнэ нь АНУ-ын инфляци өсөхөд хамгийн ихээр нөлөөлжээ. Гэтэл Саудын Арабын Гадаад хэргийн сайд Файсал бин Фархан Аль Сауд өнгөрсөн Бямба гаригт болсон уулзалтын үеэр нефтийн асуудлыг хэлэлцээгүй аж.

 

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж