Статистик: Оросын 45 мянга, Солонгосын 22 мянган жуулчин иржээ

Хуучирсан мэдээ: 2022.07.22-нд нийтлэгдсэн

Статистик: Оросын 45 мянга, Солонгосын 22 мянган жуулчин иржээ

Статистик: Оросын 45 мянга, Солонгосын 22 мянган жуулчин иржээ

Монгол Улс эдийн засгаа хөгжүүлэхэд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт болоод гадаадын жуулчдыг татахад тодорхой ажлуудыг төлөвлөжээ. Үүний дагуу Монголыг зорьж ирэх жуулчдын тоо тав дахин нэмэгдсэн байна. Тодруулбал, 2021 оны эхний таван сард Монголд 8554 гадаад жуулчин ирж байсан бол энэ оны эхний таван сарын байдлаар 42 мянга 60 жуулчин ирсэн бол долдугаар сарын 20-ны байдлаар нийт 96 жуулчин аялжээ. Үүнээс ОХУ-аас 45425, БНСУ-аас 14282, Казакстан улсаас 10368 жуулчин тус тус ирсэн байна.

Жуулчдын тухайд цар тахлын дараагаар Монгол руу Өмнөд Солонгос, Орос, Хятадаас ирэх нь өссөн байна.

Статистик үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал ирсэн гадаад жуулчид 391.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна. Аялал жуулчлалын салбарын орлого ч үүнийг дагаж өсч байгаа гэсэн үг. Орлогын хувьд өнгөрсөн оны мөн үед зургаан сая 330 мянга 473 ам.доллар байсан бол энэ оны эхний таван сарын хугацаанд 37 мянга 925 мянга 168 ам.доллар болжээ.

Гэхдээ жуулчдын тоо нэмэгдсэн нь аялал жуулчлалын алдагдалтай салбар шууд сэргэлт авч, эдийн засагт нөлөөлөх боломжгүйг салбарынхан онцолж байгаа.

Учир нь 2019 онд Монголд 570 мянга 262 жуулчин хүлээж авч 607 сая ам.долларын ашиг олсон бол 2021 онд 38 мянган жуулчин ирж, 24,2 сая төгрөгийн ашигтай ажилласан. Энэ үзүүлэлтээс харвал цар тахалтай жилүүдэд Монголын аялал жуулчлалын салбар 94 хувийн уналтад орж 1,6 их наяд төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа юм.

ЖУУЛЧИД УРТ ХУГАЦААНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

Нэг талаар уул уурхайн салбараас эрс хамааралтай Монголын эдийн засгийг хөнгөн үйлдвэртэй хоршуулж, аялал жуулчлалын салбарыг дэмжиж байж эдийн засаг сэргэнэ. Учир нь уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй хүний тоо, бүтээмж харилцан адилгүй, зөрүү ихтэй буй. Тодруулбал, уул уурхайн салбарт 20-25 мянган хүн ажилладаг бол хөдөө аж ахуйн салбарт 300 мянга гаруй хүн ажиллаж байна.

Гэвч ажиллах хүч их салбарын ажилчдын орлого бага. Үүнд шинэчлэлт хийх хэрэгтэйг салбарынхан онцолж байгаа юм. Иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхийн тулд эдгээр салбарын зөрүүг ойртуулах, хөнгөн үйлдвэр болон боловсруулах үйлдвэрийн хөгжилд анхаарах, хөрөнгө оруулалт татах, бүтээмжийг өсгөх шаардлагатай. Гадаадаас зорин ирж буй жуулчдын тодорхой хувь нь хөрөнгө оруулагч. Тэгэхлээр жуулчид зөвхөн байгалийн сайхныг үзээд хөтөлбөрт аялалд хамрагдаад зогсохгүй эдийн засгийг урт хугацаанд сэргээгч болох боломжтой.

Үйлдвэрлэл, усан хангамж, аялал жуулчлал нь богино хугацаанд эдийн засагт үр өгөөжөө өгөх салбарууд учраас хөрөнгө оруулалт татахыг төр, хувийн хэвшил аль аль нь гол зорилгоо болгох ёстойг монголын аялал жуулчлалын нэгдсэн холбооноос мэдээлсэн.

Монголд нийт 15 мянган төрийн бус байгууллага байдгаас бизнесийн салбарыг төлөөлж буй хамгийн том нэгж бол МҮХАҮТ. Тус танхимаас хийсэн 2019 оны судалгаагаар улсын эдийн засгийг богино хугацаанд сэргээхэд өндөр өгөөжтэй салбар бол боловсруулах үйлдвэр, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, усан хангамж гэсэн салбарууд болохыг нэрлэжээ. Эдгээр салбаруудад нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт хийвэл өгөөж нь хоёр болж ирнэ гэсэн үг. Хэрэв хөнгөн үйлдвэрийн салбарыг ойрын хугацаанд хурдацтай хөгжүүлбэл эдийн засгийн уналт үүссэн ч иргэдийн орлогод сөргөөр нөлөөлөхгүй байна. Мөн аялал жуулчлал, үйлдвэрлэлийг сэргээх нь энэ жилийн гол зорилго байх ёстой.

Covid-19-өөс өмнөх жилүүдэд Монгол Улсад жилд дунджаар 230 мянга гаруй жуулчин, 200 мянга орчим иргэн түр оршин суухаар ирдэг байсан гэх статистик бий.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар Монгол Улсын хүн амын гурван хувьтай тэнцүү хэмжээний буюу өнөөдрийн байдлаар тооцож үзвэл гадаадын 100 мянга орчим хүн Монголд оршин суух бололцоотой боловч 16 мянга орчим гадаад улсын иргэн оршин сууж байна. Үүнээс 10 хувь нь хөрөнгө оруулах зорилгоор оршин суудаг гэсэн албан бус тооцоолол бий аж. Хөрөнгө оруулалтыг хангалттай хэмжээнд татахын тулд виз мэдүүлэлтийг цахимжуулж, аль болох гадаадын иргэдэд хүндрэл учруулахгүй байх нь чухал. Харамсалтай нь, үүнтэй холбоотой гомдол харъяа нэгжүүдэд их ирдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж