Шигшээ багийнхан тангараг өргөнө

Хуучирсан мэдээ: 2022.07.22-нд нийтлэгдсэн

Шигшээ багийнхан тангараг өргөнө

Шигшээ багийнхан тангараг өргөнө

“Парис-2024” зуны олимп, паралимп болон “Милан-2026” өвлийн олимп, паралимпийн наадмын мөчлөгт бэлтгэгдэх үндэсний шигшээ багийг 2022 оны нэгдүгээр сарын 17-ны Ерөнхий сайдын 04 дүгээр захирамжийн дагуу Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын сонгон шалгаруулалтыг үе шаттайгаар зохион байгуулж, спортын 24 төрлөөр 48 дасгалжуулагч, залуучуудын 15, насанд хүрэгчдийн ангилалд 167 тамирчин нийт 234 хүний бүрэлдэхүүнтэйгээр бүрдүүлжээ.

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчны тангараг өргөх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа долдугаар сарын 22-ны 11:00 цагт Спортын төв ордны “А” зааланд болно. Үндэсний шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээр оролцоно.

Үндэсний шигшээ багийн тамирчдыг төлөөлөн,

  • Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Гончигсүрэн,
  • Боксын шигшээ багийн тамирчин, ОУХМ М.Намуун,
  • Пара пауэрлифтингийн шигшээ багийн тамирчин, хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпилжээ,
  • Пара байт харвааны шигшээ багийн тамирчин, СМ Д.Сэлэнгээ

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг төлөөлөн,

  • Боксын шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү
  • Байт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Ч.Мөнхцэцэг
  • Таеквондогийн шигшээ багийн дасгалжуулагч Т.Лхагвадорж
  • Пара жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяа нар төлөөлөн тангараг өргөнө.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж