Наадмаар хүлээлтэд хүрээгүй Э.Мөнхжаргал Багахангайд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.07.22-нд нийтлэгдсэн

Наадмаар хүлээлтэд хүрээгүй Э.Мөнхжаргал Багахангайд түрүүлэв

Наадмаар хүлээлтэд хүрээгүй Э.Мөнхжаргал Багахангайд түрүүлэв

Бага наадам гэгддэг сар шинийн барилдаанд түрүүлж, Монгол даяар нэрээ дуурсгасан Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн заан Э.Мөнхжаргал цолоо ахиулж, аймгийн арслан цол хүртлээ. Тодруулбал, Багахангай дүүргийн наадам өчигдөр/2022.07.21/ болж, 128 бөх зодоглосноос аймгийн арслан Б.Очирхүү, аймгийн заан Э.Мөнхжаргал нар түрүү булаалдан, Э.Мөнхжаргал түрүүлжээ.

Өдгөө 26 настай Э.Мөнхжаргалыг улсын баяр наадмаар сайн барилдан улсын цол хүртэнэ гэж олон хүн хүлээж байсан нь лавтай. Гэвч тэрбээр нэгийн даваанд аймгийн начин С.Пүрэв-Очирт өвдөг шороодсон билээ. Ямартай ч улсын цол хүртэж чадаагүй ч цолоо ахиулан аймгийн арслан боллоо.

Багахангай дүүргийн наадмын бүртгэл хэл ам дагуулсан. Нийт 128 бөх барилдах байсан бөгөөд үүнийх нь 46 нь улсын цолтой бөхчүүд байв. Ингээд цахим орчинд, бөх сонирхогчдын зүгээс эсэргүүцэл үзүүлэн, улсын цолтнуудыг барилдахгүй байхыг хүссэн. Эцэстээ Багахангай дүүргийн наадамд нэг ч улсын цолтон барилдаагүй юм. Угтаа өнгөрөгч улсын наадмаар улсын цолонд хүрсэн бөхчүүд анхны барилдаандаа барилдах төлөвтэй байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж