Хатан хааны шинэ намтрыг бичсэн зохиолч нь Меган алдартай болохын тулд ханхүү Харритай гэрлэсэн гэв. Мөн Меганы тоглосон "Suits" цуврал тийм ч нэр хүндтэй байгаагүй гэж мэдэгджээ.
"Өшөө авалт: Меган, Харри ба Виндзорын хоорондох дайн" нэртэй шинэ номын зохиогч Том Бауэр Сексексийн гүнгийн авхай Меган хааны гэр бүлийг Холливуд шиг гэж бодон Харритай гэрлэсэн гэжээ. Өглөөний мэнд Британи нэвтрүүлэгт Бен Шефард ярилцлага өгөхдөө Меган хааны гэр бүлийг маш их ажилтай бөгөөд бага шагнал авдаг гэдгийг ойлгосон даруйдаа гүнгийн авхай болохдоо дургүй болсон гэж мэдэгджээ.
Зохиолч "Меган алдартай жүжигчин байсан гэж хэлэх нь буруу. Тийм биш, тэр гурав дахь зэрэглэлийн жүжигчин байсан. “Suits”-ийг ердөө сая хүн үзсэн” гэв. Ярилцлагын үеэр зохиолчийн эх сурвалжууд бүгд Меганд дургүй хүмүүс байдаг гэв.
Эх сурвалж: Daily mail
Холбоотой мэдээ