Хятадын Хэнан банкны хадгаламж эзэмшигчид томоохон эсэргүүцлийн жагсаал өрнүүлээд байгаа. Тодруулбал, Хятадын Банкны Хэнан дахь салбар иргэдийн хадгаламжийг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн гэж нэрлээд, буцаан авах боломжгүй гэж мэдэгдсэн.
Жагсаалын үеэр Коммунист yамын танкууд гудамжинд эргэлдэж, эсэргүүцэгчдийг айлгажээ. Хятадын армийн танкууд банкуудыг хамгаалахын тулд гудамжинд ийн гарсан байна.
Энэ үйл явдал нь 1989 оны зургадугаар сарын 4-нд Тяньаньмэний талбайд болсон аймшигт хядлагыг сануулав. Хятадын удирдагчид Тяньаньмэний талбайг цэвэрлэхээр танк болон зэвсэглэсэн цэргүүдийг илгээж байв.
Хэнан банкны хадгаламж эзэмшигчид царцаасан мөнгөө долдугаар сарын 15-ны өдөр буцааж авах байсан ч цөөхөн хэдэн хадгаламж эзэмшигчид л авч чаджээ. Тиймээс банкуудад ямар ч мөнгө үлдээгүй юу гэсэн ноцтой асуулт гарч ирэв.
1000 гаруй хадгаламж эзэмшигч долдугаар сарын 10-нд тус улсын төв банкны Жэнжоу дахь салбарын гадаа цугларч, өнөөг хүртэл хамгийн том эсэргүүцлийн жагсаал хийлээ.
Бээжингийн Цинхуа их сургуулийн профессор Жэн Юхуан 2022 он Хятадын хувьд хүнд жил байна гэж хэлсэн бичлэг хэдхэн хоногийн өмнө цахим ертөнцөөр тарсан. Энэ оны эхний хагаст Хятадад 460 мянган компани хаалгаа барьж, 3.1 сая аж үйлдвэр, худалдааны байгууллага хаагдсан байна. Ажлын байрны хомсдол нүүрлэснээс болж 80 сая хүн ажилгүй болжээ.
ЭХ СУРВАЛЖ: THE PRINT