Наадмын өмнө 18 мянгаар зарж байсан цемент 25 мянга болжээ | News.MN

Наадмын өмнө 18 мянгаар зарж байсан цемент 25 мянга болжээ

Наадмын өмнө 18 мянгаар зарж байсан цемент 25 мянга болжээ

Наадмын өмнө 18 мянгаар зарж байсан цемент 25 мянга болжээ

Барилгын материалын хомсдол үүсч, зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ хөөргөдсөнд иргэд бухимдаж байна. Үүний нэг нь барилгын салбарын "талх" гэгддэг цемент. Хэдийгээр дотоодын томоохон аж ахуй нэгжүүд үйлдвэрлэлийн хэрэгцээг 100 хувь хангах боломжтой гэж байгаа ч бодит байдал дээр борлуулж байгаа цэг ховор байгаа юм. Тиймээс бид барилгын материалын томоохон захуудад цемент болоод бусад барилгын гол нэрийн материалын олдоц, үнэ ямар байгааг сурвалжиллаа. Өнгөрсөн тавдугаар сард хил дээр саатсан нэрийдлээр үнэ хөөрөгдөж байсан бол өнөөдөр харин баярын дараа тасалдал үүссэн гэдэг тайлбарыг хэлж байв.

Хүмүүсийн хэлж заншсанаар 100 айлын барилгын материалын захад цемент, шилэн хөвөн, хөөсөнцрийн эрэлт хамгийн их байна.

Он гарснаас хойш зарим туслах барилгын материалын үнэ буурч, олдоцтой болжээ. Харин орон сууц, нийтийн эзэмшлийн обьект барихад шаардлагатай гол нэрийн бараанууд тасалдаж, үнэ нь дахин өссөн байна. Гурвалжингийн гүүр, таван шарын барилгын материалын зах, 100 айл гээд иргэдийн зорьж очдог том худалдааны төвүүд. Энд зарим жижиглэнгийн лангуунаас ч хавь илүү үнэ хэлэх нь их. Хэдийгээр Барилга, хот байгуулалтын яамнаас энэ долоо хоногт тайлбар өгсөн ч хувь худалдаачдад үнийг тогтвортой байлгах асуудал ямар хамаагүй гэдгийг хэлж байлаа. Учир нь жижиглэнгийн борлуулалт хийж буй хүмүүс бол хоёр идэж, хоосон хонохгүйн тулд тодорхой хэмжээний түрээс, татвар төлж байгаа гэсэн юм.

ЦЕМЕНТ, ШИЛЭН ХӨВӨНГӨӨС БУСАД МАТЕРИАЛЫН ҮНЭ ӨСӨӨГҮЙ ГЭВ

Барилгын материал худалдаачдын ажлын байрны эрэлт хэрэгцээ, орлого ч сүүлийн хоёр жилд огт буураагүй нь лавтай. Гэхдээ тэдний амнаас орлого арвин гэх үг унасангүй. Харин ч эсрэгээрээ урин дулаан болоод үнэ нэмсэн сургаар ашиг орлого тааруу байна гэцгээнэ. Уг нь томоохон наймаа өдөртөө нэг хийчихвэл болоод явчихдаг гэдгийг ч зарим нь хэлсэн юм. Худалдан авалт хийхээр сонирхож буй хүмүүсийн ихэнх нь ахуйн хэрэгцээндээ зориулж барилгын материал хайж байлаа.

Бөөнөөр  цемент авах хүмүүс үйлдвэрээс нь захиалж эсвэл гэрээт цэгээс шууд хүргүүлж авдаг аж. Тиймээс тус захад жижиглэнгээр материал авах хүмүүс л урдаас хойш чиглэн самнана. Гэвч эрж байгаа бараа нь бүх лангуу, тасагт ижил үнэтэй байна гэв.

50-60 метр квадрат байшинд супер засвар хийхээр зөвхөн материал авахад 3-4.5 сая төгрөг багадаж буй аж. Дахин нэмэхээс өөр сонголтгүй, үнийг нь сонсоод л буцаж байна гэж халаглах иргэд таарч байв. Барилгын материалын үнэ өнгөрсөн жилийн өмнөх үетэй харьцуулалтгүй өссөн байна. Хил гааль нээгдэж хэвийн болоод дээрдсэн зүйл юу ч алга.

Харин худалдаачдаас бараа бүтээгдэхүүний үнэ ямар шалтгаанаар өссөнийг тодруулахад "Барааны үнэ оны өмнө гурав нугаларч байсан. Одоо бол бас харьцангуй буурч байна. Өнгөрсөн жилийн нөхцөл байдлаас дээрдсэн учраас буурсан. Өнөөдрийн үнэ бол 2020 оноос хоёр дахин нэмэгдсэн үнэ" гэх хариултыг өгөх аж

Барилгын материалын зах дээр хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн нь цемент, дулаалгын хөөс, шилэн хөвөн байна. Гэхдээ хоёр сарын өмнөхөөс цөөнгүй төгрөгөөр өсчээ. Дулаалгын хөөсөнцрийн хувьд гадна болон дотор дулаалга гэсэн хоёр төрөл байв. Гадна дулаалгын хөөсний үнэ 3-5 см нь ширхэг нь 30-35, долоон см нь 40-70, 10 см зузаан нь 45-80 мянган төгрөгийн хооронд байлаа. Зузаан болох тусам шаталт удаан байдаг гэдгийг худалдаачид хэлсэн юм. Шилэн хөвөнгийн хувьд Хятад нь 50 мянган төгрөг байсан бол Орос нь 12 метр нь 110 мянган төгрөг, 14 метр нь 145 мянгаас эхэлж байлаа. Харин эрэлт өндөр цементийн хувьд бөөний үнэ нь 25 мянган төгрөг бөгөөд багаар авах бол 25-28 мянгаар тооцож өгнө гэлээ.

Гурвалжин-44 захын тухайд задгай цемент ганцхан тасагт байсан бол 100 айлд гурван лангуунд худалдаалж байлаа. Татан авалт олигтой ирэхгүй бол үнэ дахин өснө гэдгийг ч худалдаачид онцлов.

Эрэлт ихтэйгээс гадна туслах материал болох замаска, эмульс, будаг гээд л наадмын өмнөөс 1000-15000 төгрөгөөр өссөн байна. Үнийг нь асуувал лангуу бүр дээр адил бараа өөр, өөр үнээр худалдаалж байлаа. Гол нэрийн барааг авч үзвэл:

  • Хар, цагаан замаска- 20 кг савлагаатай нь 16-26 мянга, задгайгаар 10-12 мянган төгрөг
  • Будаг- Литрийн савлагаатай нь үйлдвэрлэсэн улсаас шалтгаалж 6-20 мянган төгрөг
  • Хар цаас- Нимгэн, зузаан чулуутай эсэхээс  хамаарч 60-65 мянга
  • Шилэн хөвөн- Хятад 45-50, Орос 110-145 мянган төгрөг
  • Цемент- 25 кг шуудайтай нь 25-28 мянган төгрөг
  • Шахдаг хөөс- Куб нь 250-320 мянга
  • Булан тор-28-35 мянган төгрөг байна.

ХЯТАДААС ӨДӨРТ ОРЖ ИРЖ БУЙ ЧИНГЭЛГИЙН ТАЛ НЬ БАРИЛГЫН МАТЕРИАЛ

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээс асуухад цементийн хувьд тээвэрлэлтийн саатал арилгах, зардлыг нь бууруулах талаар ажиллаж байна. МАК, Монцемент, Хөтөл зэрэг томоохон үйлдвэрүүдийн цемент тээвэрлэлтэд анхаарч байгаа. УБТЗ ХНН-тэй хамтарч асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэхийг хичээж байна. Вагоны ханган нийлүүлэлтээ нэмэгдүүлэх талаар ярилцсан. Хөтөлийн цемент шохой үйлдвэрийн хувьд задгай цемент худалдаалахыг ирэх есдүгээр сар хүртэл хязгаарласан. Засвар хийх хугацаанд ууттай цементийн борлуулалт бол хийгдэнэ. Хөтөлийн үйлдвэр дотоодын цементийн 25-30 хувийг хангадаг учир иргэд санаа зовох шаардлагагүй. Цаашид Ховдын үйлдвэр ашиглалтад орж байгаа учраас цементийн хомсдол үүсэхгүй гэдгийг мэдэгдэж байна. Цементий үнийн хувьд дунджаар 270-310 мянган төгрөг байна.

Бусад бүтээгдэхүүний хувьд урд хилээр өдөрт 40-50 чингэлэг орж ирж байгаагийн тал нь барилгын материал байгаа. Тиймээс барилгын материалын үнэ өсөөгүй.

Цементийн жижиглэнгийн борлуулалт дээр л үнэ өссөн болохоос томоохон үйлдвэрүүд үнээ нэмээгүй гэдгийг онцлох нь зүйтэй гэсэн юм. Харин Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас барилгын материалын захуудад ямар хяналт тавьж байгааг тодруулахад "Одоогоор үнийн өсөлт зэрэгт ямар нэгэн хяналт, шалгалт хийгээгүй. Хэрэв иргэдээс гомдол ирвэл үүргийн дагуу хяналт тавьж, зохих шаардлагыг хүргүүлж ажиллана" гэсэн юм.

Ийнхүү дарга нарын ам, ажил хоёр бодит байдал дээр зөрдгийг зөвхөн барилгын материалын захаас харж болохоор. Албаны хүмүүс нь бараа, материалын хомсдол, тасалдал үүсээгүй. Хэрэглэгчид өөрсдөө зохиомол хомсдол үүсгэж, үнэ хөөрөгдөж байна гэнэ. Харин худалдаачид зайлшгүй шаардлагаар хэдэн төгрөг нэмэгдсэн. Үнэ нэмэхээс өөр аргагүй байгаагаа хэлнэ. Харин худалдан авагчдын хувьд бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөр өсч буйд бухимдана. Баярын урт амралтын дараа цементийн жижиглэнгийн үнэ 8-10 мянган төгрөгөөр  нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүний үнэ элдвийн шалтаг, шалтгааны улмаас  дээшээ "ниссээр" л.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-07-22 46.147.101.102

46398458 —- Сайн уу!! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+)) Би нүцгэн зургаа авахуулах дуртай))) Миний зурганд үнэлгээ өгнө үү — https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-07-22 213.87.129.214

) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

Avatar

Зочин 2022-07-22 192.82.82.70

Барилгын яамны нэг ямаан сахалтай банди цементийн баахан хэрэгцээгүй үйлдвэр бариад цемент шиг их юм Монголд алга гээд байсан олдохгүй байгаа юмуу

Avatar

Зочин 2022-07-22 66.181.186.152

БЯ-ны нэг нөхөр цементийн үйлдвэр хэрэгцээнээсээ олон байна гээд байсан. Тэгээд тэр олон үйлдвэрийн чинь үйлдвэрлэсэн цементийн үнэ нь өсөх биш харин хэт үйлдвэрлэсэн цемент нь борлогдохгүй болж буурч баймаар юм.Мөнхбаатар сайд аа цементийн асуудлаа зоригтой зохицуулаач ээ. Яагаад үнээ нэмээд байгаагийн учрыг олж шийдэж болно шүү дээ.

Avatar

Зочин 2022-07-22 37.29.41.198

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2022-07-22 66.181.160.123

хог сайтдаа

Avatar

Зочин 2022-07-22 43.242.242.165

Хятадаас цемент оруулаачээ. Өрсөлдөөн байхгүй болохоор чинь ховордоод үнэ хөөрөгдөөд байна. Дотоодын үйлдвэрүүд гэж үнээ нэмэхийг л мэдэхээс иргэдээ ААН-ээ боддог билүү. Аливаа юм ховордоод хомсдолд орохоороо л үнэ нь нэмэгддэгийг сүүлийн 30 жил хангалттай харууллаа ш дээ.

Avatar

Төр+ Монгол компаны хүний чанар 2022-07-22 64.119.21.130

Төр болохоор доллараар зээл өгчихөөд ханшаад хэд дахин унагааж орхиод цементний компанийг доллараар зээлээ өг гэж АТГ цагдаагаар алгаж хорино гэхээр үйлдвэрүүд нь цементийн үнээ хэд дахин нэмнэ үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гээд цемент төмсөнд гаалийн татвар 30% хүртэл нэмэхээр торгон агшин хожоод авья гээд үнээ хэд дахин нэмж ард иргэдээ шулна.

Avatar

Зочин 2022-07-22 59.153.112.36

Энэ сайт зориуд худлаа бичиж үнэ хөөрөгдөж бна. Хөтөлийн ууттай цемент 15 мянган төрөгөөр зардаж бна ш тээ. Тэндээс хүн бүр л авч бна. Хэдхэн хүн машин оочерлоод л авч бга. 15 минут зогсоод л ачаад гарлаа

Avatar

Төв хороо 2022-07-22 192.82.78.181

Ерөнхий сайд нь хүн ажиллуулж удирдаж ажил хийлгэж сураагүй өөрөө ч ажил хийж сураагүй ядахдаа компани байгуулаад ганц хүнд цалин өгч үзсэн бол бизнесийн наад захын асуудлыг ойлгох байлаа

Avatar

Зочин 2022-07-22 59.153.112.36

Барилгы яам огт ажил хиыхгүй бна. Тэд ж жиглэнгийн үнийг бид хянахгүй гээд сууж бна. Тэднийг огцруулаачэээ. Энэ дамчдыг болиулаачэээ.

Avatar

Зочин 2022-07-22 59.153.112.36

Хятадаас цемент авах ньзөв. Эрээний хил нээгдтэл юм өитгий худалдаж ав. Хил нээгдэнгүүт эрээн рүү яв тэнд эндээс 4^ дахин хямд бна. Тэр болтол битгий юм худалдаж ав

Avatar

зочин 2022-07-22 66.181.182.35

3- ын гурван үйлдвэр барьчихаад яагаад олдоц нь ховор үнэ нь тэнгэрт хадаваа??, Наад үйлдвэрүүдээ хаагаад гаднаас цемент оруулж ирэх компаниудыг эрхийг нь олго тэгвэл үнэ нь 9 мянга болно.

Avatar

Зочин 2022-07-22 202.21.105.204

Барилга, хот байгуулалтын сайд Мөнхбаатар, дэд сайд Золбоо, Төрийн нарийн бичгийн дарга Магнайсүрэн нар хэзээ огцрох вэ ? Барилгын улирал хугацаатай зуны хэдхэн сар байдаг. Гэтэл гол түүхий эд болох цемент, арматурын нийлүүлэлт болон бусад барилгын материал барилгын салбартай холбоотой бүх асуудлууд дээр бодлогын хэмжээнд үнэхээр муу ажиллаж байна. Угаасаа ч бүгд мэргэжлийн бус намын шахаанууд. Та нараас болж барилгын салбарын хувийн хэвшлийнхэн дампуурч байна шүү. Өөрсдөөсөө ичээд зайлаад өгөөч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж