Хуучирсан мэдээ: 2022.07.21-нд нийтлэгдсэн

ДАГВАДОРЖИЙН ТУНГАЛАГ

(1954-2022)

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч асан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, Монгол Улсын Гавьяат хуульч Дагвадоржийн Тунгалаг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо.

1954 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрж, 1982 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, Монгол Улсын Их сургуульд 1999 онд хууль зүйн магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрээр 1973-1980 онд Улаанбаатар хотын 45 дугаар сургуульд лаборант, 1980-1982 онд Октябрийн районы Ардын шүүхэд нарийн бичгийн дарга, 1982-1992 онд Ажилчны районы Ардын шүүхэд шүүгч, 1992-1993 онд Сүхбаатарын районы Ардын шүүхийн дарга, 1993-2015 онд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч, Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнээр Монголын хуульчдын холбооноос сонгогдон 2014-2019 онд, 2013 оноос Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн анхны даргаар сонгогдон өнөөг хүртэл ажиллаж байв.

Д.Тунгалаг нь Монгол Улсын Дээд шүүх, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага "ЖАЙКА"-аас хамтран 2010-2015 онд хоёр үе шаттай хэрэгжүүлсэн "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл"-ийн монгол талын ажлын хэсгийн ахлагчаар, улмаар 2013 оноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж, иргэн, хөдөлмөр, гэр бүлийн эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар буюу эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэх ажиллагааг Монгол Улсын үндэсний эрх зүйн тогтолцоонд шинээр бий болгон төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Д.Тунгалагийн хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, “Монгол Улсын гавьяат хуульч” цол, тэмдэг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон,  Ардын Хувьсгалын ойн медалиуд, Шүүхийн тэргүүний ажилтан, Хууль зүйн албаны Тэргүүний ажилтан цол, тэмдэг, Монгол Улсын Дээд шүүхийн Хүндэт тэмдэг, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Хүндэт тэмдэг, Монголын Хуульчдын Холбооны хүндэт тэмдэг зэрэг шагналаар шагнажээ.

Түүний үйл хэрэг, хөдөлмөрч хичээнгүй, хүнлэг, эгэл даруу зан чанар, элэгсэг дотно дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж