2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 194,187,743 төгрөгийн үнийн дүн бүхий 1,091,107 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байсан байна. Үүнээс "Улсын их дэлгүүр" ХК (UID +11.80%), "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK +11.76%) болон "Ремикон" ХК (RMC +7.14%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" ХК (MRX -15.00%), "Глобал монголиа холдингс" ХК (HML -14.78%) болон "Крипто Үндэстэн" ХК (BUN -10.60%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 27,502 ширхэг нэгж эрхийг 10,679,080 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 39 ширхэг үнэт цаасыг 9,524,860.6 төгрөгөөр тус тус арилжааллаа.
ТOP-20 индекс 2.24 хувиар өсөж, 34011.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,943,189,250,860 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ