Песков: ОХУ-ын эсрэг авсан хоригоос болж дэлхий хүнсний хямралд орсон

Хуучирсан мэдээ: 2022.07.21-нд нийтлэгдсэн

Песков: ОХУ-ын эсрэг авсан хоригоос болж дэлхий хүнсний хямралд орсон

Песков: ОХУ-ын эсрэг авсан хоригоос болж дэлхий хүнсний хямралд орсон

Дэлхий даяараа өлсгөлөнгийн аюулд нэрвэгдэж болзошгүйн гол шалтгаан нь Орост бус, харин түүний эсрэг хориг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн улс орнуудад оршиж байгаа юм гэж тавдугаар сарын 23-ны даваа гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Оросын бүтээгдэхүүнгүйгээр хүнсний хямралыг даван туулах боломжгүй гэсэн НҮБ-ын мэдэгдлийг тайлбарлахдаа мэдэгдэв.

«НҮБ-ын энэхүү байр суурьтай бид бүрэн дүүрэн санал нийлж байгаа юм. Мөн [ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир] Путин [НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио] Гутерриштэй ярилцах үеэрээ үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн. Үр тарианы хувьд гэвээс хориг арга хэмжээнүүд нь одоогийн байдлаар ажиглагдаж буй уналтад хүргэсэн гэж Ерөнхийлөгч хэлсэн. Украины тал далайн усанд олон тооны тэсрэх бөмбөгнүүдийг байрлуулж, худалдааны тээвэрлэлтийг бүрэн хаасан. Тиймээс далайн тээвэрлэлтийн хувьд бол бүх нийтийг өлсгөлөнгийн аюулд өртөөж буй асуудлын эх үүсвэр нь бид биш юм. Үүсээд буй асуудлын гол буруутан нь бидний эсрэг хориг арга хэмжээ авагч этгээдүүд ба тэдний авсан хориг арга хэмжээнүүд нь юм» гэж Песков сэтгүүлчдэд хэлэв.

Орос улс нь үр тарианы найдвартай нийлүүлэгч байсаар ирсэн ба үүнээс гадна Оросын тал нь Украин төмөр замаар Польш руу үр тариа экспортлоход саад болохгүй байгаа гэдгийг тэрээр онцолжээ.

«Тэндээс зэвсэгтэй цуваанууд ирж байгаа ч тэр вагонуудыг нь ашиглан үр тариа тээвэрлэн гарахад нь хэн ч саад болохгүй» гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч нэмж хэлэв.

Оросын тал Украины боомтуудад хаагдсан үр тариатай хөлөг онгоцнуудын асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байгаа талаар асуухад Песков «Навигацын аюулгүй хөдөлгөөнийг сэргээхэд нэмэлт арга хэмжээнүүдийг авах шаардлагатай. Тухайлбал, Оросын экспортын эсрэг тавьсан хязгаарлалтуудыг цуцлах хэрэгтэй» гэж хариулав.

Үүнээс өмнө буюу 5-р сарын 18-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга орос хүнсний бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд эгүүлэн гаргахыг уриалсан. Тэрээр Оросын бүтээгдэхүүн, Беларусийн бордоо болон Украины үр тариагүйгээр хүнсний хямралыг даван туулах боломжгүй гэж сануулсан.

Үүний зэрэгцээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен улс орнууд Украинаас хүнсний бараа экспортлох коридор бий болгохыг Оросоос шаардах ёстой гэж мэдэгдсэн. Мөн тэрээр дэлхийн хүнсний хямралыг даван туулах тэмцлийн хүрээнд Вашингтон 215 сая гаруй ам.долларыг гаргаж байгаа тухай зарласан.

Мөн өдөр ОХУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Василий Небензя «ОХУ-аас бордоо экспортлоход тогтоосон хязгаарлалтад онцгой нөхцөл тогтоохыг Гутерриш санал болгосон ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Москвад хийсэн айлчлалын үеэр калийн бордооны экспортыг сэргээх хэтийн төлөвийн талаарх ярилцаа нь нааштай болсон» гэлээ.

5-р сарын 11-нд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Киевийн эрх баригчид хүнсний бүтээгдэхүүн ачсан олон арван хөлөг онгоцыг боомтоос нь гаргахгүй байгаагийн  дотор улаан буудай ачсан хөлөг онгоцнууд ч байгааг онцлов. Мөн тэрээр Оросын тал хүмүүнлэгийн коридороор дамжуулан шаардлагатай бараа бүтээгдэхүүнтэй хөлөг онгоцнуудаа эгүүлэн татахыг Украинд нэг бус удаа санал болгож байгаад анхаарлыг хандуулав.

Донбассыг хамгаалах Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш барууны орнууд Москвагийн эсрэг өндөр технологийн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн, эрчим хүчний болон тээвэр логистикийн салбаруудад хэд хэдэн багц хориг арга хэмжээнүүдийг авсан билээ. Гэвч энэ бүхэн нь эсрэгээрээ барууны орнуудын эдийн засгийн асуудал болж хувирсан ба шатахуун болон хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд нөлөөлсөн.

Эх сурвалж: iz.ru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж