Нагоя башёгийн үеэр бөхчүүд дунд халдвар тархлаа

Хуучирсан мэдээ: 2022.07.21-нд нийтлэгдсэн

Нагоя башёгийн үеэр бөхчүүд дунд халдвар тархлаа

Нагоя башёгийн үеэр бөхчүүд дунд халдвар тархлаа

Мэргэжлийн сүмогийн Нагоя башё үргэлжилж буй. Энэ үед бөхчүүд Covid-19-ийн халдвар авчээ. Үүний улмаас Садогатакэ, Таманой дэвжээний бөхчүүд башёг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон аж. Хамгийн харамсалтай нь, дээд макүүчи зиндаанд долоон даваа, гурван унаатай качикоши хийхэд ойрхон байсан Котоновака барилдах боломжгүй болов.

Котоновакагийн харьяалагддаг Садогатакэ дэвжээний 25 бөх Нагоя башёгийн зиндаа бүрт барилдаж байжээ.

Энэ удаагийн Нагоя хотод болж буй башё нь үзэгчидтэй, ямар нэгэн хязгаарлалтгүй болж буйгаараа онцлог байсан юм. Одоогийн байдлаар нийт 125 бөх халдвар аваад байна.

Дашрамд дурдахад, дээд макүүчи зиндаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножо А.Ичинноров нар есөн даваа, хоёр унаатай бүх бөхчүүдийг тэргүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж