“Хөтөлийн 329, "Эрэл" компанийн 129 тэрбумын зээл эрсдэл өндөр байна”

Хуучирсан мэдээ: 2022.07.21-нд нийтлэгдсэн

“Хөтөлийн 329, "Эрэл" компанийн 129 тэрбумын зээл эрсдэл өндөр байна”

“Хөтөлийн 329, "Эрэл" компанийн 129 тэрбумын зээл эрсдэл өндөр байна”

Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкны асуудлаар өнөөдөр /2022.07.21/  мэдээлэл өглөө.


Тэрбээр, 2022 оны нэгдүгээр сарын сүүлээс хойш Хөгжлийн банк хуулийн хүрээнд татан буугдах хэмжээнд хүрсэн байсан. Засгийн газраас олон чиглэлээр ажиллаж байна. Хагас жилдээ 300 гаруй тэрбумын чанаргүй зээл төлүүлэх төлөвлөгөөтэй ажилласан. Тавдугаар сарын 30-ны байдлаар бэлэн мөнгөөр 481 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдөөд байна. Энэ жилд багтаад нийт нэг их наядын зээл төлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Нөхцөл байдал амаргүй. Чанаргүй зээлүүдийн цаана бүтэлгүйтсэн төслүүд байдаг. Тэр бүгдийг төлүүлэхээр таван чиглэлээр ажиллаж байна.

Нэгдүгээрт, барьцаа хөрөнгөтэй шууд ажиллаж байна. Хоёрдугаарт, шүүхийн шийдвэрээр, гуравдугаарт, өмчийн эзэмшилд нь халдах, бүтцийн өөрчлөлт хийх байдлаар, мөн хослуулж ажиллаж байна. Түүнчлэн ямар ч барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй болсон, эргэн төлөгдөх эх үүсвэр тодорхойгүй болсон гурван зээл байгаа юм.

Тухайлбал, Хөтөлийн 329 тэрбумын зээл. Хувьчилсан байгаа ч одоогоор зээл нь хаанаас яаж төлөгдөх нь тодорхойгүй шинэ нөхцөл байдал үүссэн нь харамсалтай. Гэхдээ бид зээлийг эргэн төлүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байна.

Мөн "Эрэл" компанийн 129 тэрбумын зээл. Маш тодорхойгүй, эрсдэл өндөртэй байна. Барьцаа нь шаардлага хангахгүй. Зээлийн хөрөнгөөр бий болсон төсөл нь зогссон. Гурав дахь нь "Газ импорт"компанийн найман тэрбумын зээл. Барьцаа хөрөнгө нь тодорхойгүй. Ийм байдлаар чанаргүй зээлүүд дээр ажиллаж байна. Засгийн газрын өмнөх шийдвэрээр чанаргүй зээлүүдийг төсвөөс төлөх ёстой гэж заасан. Энэ шийдвэр Хөгжлийн банкыг дампуурахад хүргэж, эрсдэлд хүргэсэн. Тиймээс төр хариуцлага хүлээх нь зав хэрэг. Эгийн голын 49 тэрбум төгрөгийн ТЭЗҮ-г гэхэд Хөгжлийн банкнаас гаргаж санхүүжүүлсэн. Гэсэн ч энэ зээлийн эргэн төлөлт огт төлөгдөөгүй. Тэгэхлээр шат дараатайгаар чанаргүй зээлийн эргэн төлөлт дээр боломжит хувилбар, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ажиллана гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж